ТӨСӨВ: Ирэх оны дөрөвдүгээр сараас ДӨРВӨН төрлийн халамжийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Ш.АДЪЯАМАА
2023/10/24

2024 онд нүүрсний экспортыг нийт 60.0 сая тоннд хүрэхээр тооцоолж ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. 

Түүнчлэн Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдэхээр байгаа бөгөөд 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.5 сая тоннд хүрэхээр тооцсон байна. Төсвийн нийт зардал нь 27 их наяд бол, орлого нь 25 их наяд.

Төсвийн нийт урсгал зардлын 60 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон  эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 16 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 15 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал, 6 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 3 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. 

Энэхүү арга хэмжээнд 516.8 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах аж. 

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх бөгөөд нийтлэг төрийн үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцож шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгав. 

Аймаг, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 20 ба түүнээс дээш хувийн нэмэгдэл авч эхлээд байгаа бол орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн суурь үйлчилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид 8-20 хувийн нэмэгдэл авч байна.

Ирэх 2024 онд хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор тооцоолжээ. 


 

 


28
angry
5
care
11
haha
87
liked
12
love
31
sad
22
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28