"Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл"

Л.Бямбажав
2023/10/27

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс  хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан байдаг. Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл юм. Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах асуудалд тухайн шийдвэр гаргаж буй шүүх эрх мэдэлтний хандлагаас шалтгаалж байгаа тал ажиглагддаг. Тиймээс баривчлах үйл ажиллагааг илүү тодорхой хуульчлан зааж, хүний эрхийг хангах нь зүйтэй гэж манай улсад ажиллаж буй олон улсын хүний эрхийн байгууллагууд дүгнэлт хийж ирсэн. Сэжигтэн, яллагдагч байсан ч эрхээ хангуулахын тулд  хамгаалагдах ёстой гэсэн байр сууринаас энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхад энэ хуулийн шинэчлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, гэрчийн мэдүүлгийг ямар төвшинд авч үзэх асуудлыг хүний эрхийг хангах хүрээнд шийдэж, хуулийн төслийг сайн  ярилцах хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэг илрүүлэхийн тулд нотлох баримтыг  цуглуулдаг арга  нь зарим талаар айлган сүрдүүлэлт болчихоод байна. Бусдын мэдүүлгийг үндэслэж,  хэрэг үүсгэдэг асуудлыг цэгцлэх ёстой. Энэ мэт хүний эрхийн зөрчлийн болон хэрэг илрүүлэх явцыг сайжруулах асуудлыг зохицуулахаар хууль санаачлагч оруулж ирсэн учраас дэмжиж байна гэв.


Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд  дэмжих нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын 4 хоногийн завсарлагыг 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн чуулганаас авсан. Завсарлагын хугацаа дуусч, УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 57,1 хувийн саналаар дэмжигдэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20