Г.Занданшатар: Нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид мэтгэлцээд энд буруу хараад сууж болохгүй

Л.Бямбажав
2023/10/27

УИХ-ын чуулганаар өнөөдөр /2023.10.27/ анх удаагаа нийтийн өргөдлийн дүнг танилцуулж, УИХ-ын дарга мэдээлэл хийн тус саналыг холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Олон нийтийн түвшинд анхаарал татаж, хэлэлцүүлэг өрнөсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Журмын дагуу 14 хоногийн хугацаанд уг асуудлыг шийдэх ёстой.

УИХ-ын дарга энэ үеэр гишүүдэд хандан “нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид мэтгэлцээд энд буруу хараад сууж болохгүй” гэдгийг сануулав. Мөн “нийтийн санхүүгийн реформыг эхлэх шаардлагатай байгааг тодотгож, төрийн санхүүд зөрчил хавтгайрч, төсөвт хулгай нүүрлэж, тендер авлига гарсан байна гэж иргэд дуу нэгтэй шүүмжилж байна” гэв.

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын petition.parliament.mn цахим системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 10 дугаар сарын 17-ны өдөр байршуулснаас хойш ердөө 6 хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан.

Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт орлогын тасалдал үүснэ гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Харин бизнес эрхлэгчид, судлаачид төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх боломжтойг давхар тооцох хэрэгтэйг хэлж байгаа юм. УИХ-ын дарга энэ талаар “Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй” гэж мэдээлэл хийх үеэрээ онцолсон.

Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан. 2022 оны мэдээллээр 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ гэж судлаачид үзэж байна.

 



2
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20