Нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар боллоо

Ц.Цэрэнбадам
2023/10/30

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах чиглэлийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж архивт үлдсэн баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд эдгээр баримтуудыг шалгах эрх бүхий субъект буюу Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсноо зарлаж байна.

Тухайлбал 2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийсэн байна. Эдгээр худалдан авалтууд бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдаж иржээ.

Мөн 2009 онд 400 автобусыг төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008.12.20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын DEAWOO global корпорацитай худалдааны гэрээ байгуулсан. Худалданы гэрээнд 400 автобусыг хорин таван сая нэг зуун жаран мянган доллараар худалдаж авахаар тусгасан.

Ингээд 2009 оны төсвийн тухай хуулийн 16-ийн 5.1.1-т 31,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар баталжээ. Гэрээний дагуу 2009 оны 2 сараас 7 дугаар сарын хооронд 400 автобус нийлүүлэгдсэн. Ингэхдээ долларын ханшын зөрүү гэх шалтгаанаар 3,9 тэрбум төгрөг нэмэлт зардал төсвөөс гарсан байна.

Эдгээр 400 автобусыг төрийн өмчит 3 аж ахуйн нэгж, хувийн 7 аж ахуйн нэгжид хуваарилж олгосон. Ингэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээг тухайн үеийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан байдаг. Тус гэрээнд 6 жилийн хугацаанд автобус авсан төлбөрөө эргэн төлөх хуваарь гаргасан боловч аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ биелүүлээгүй.

Үүгээр зогсохгүй 2010.11.23-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор  автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан нөхцөл байдалтай байна.

Улмаар 2018 онд Нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэг үүсгээгүй байна.

 

10 удаагийн худалдан авалтаас хамгийн эхний худалдан авалтын үйл ажиллагааг шалгахад гэмт хэргийн шинжтэй байж болох нөхцөл байдал үүсч байгаа тул хуулийн байгууллага шалгаж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 


0
angry
2
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 10 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 15 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 16 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 17 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 18 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 18 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 19 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 20 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 20 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 21 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 22 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр