​Монголын тэргүүлэгч компаниуд Хэнтий аймагт салбараа байгууллаа

Ц.Цэрэнбадам
2023/11/06

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх таатай боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, орон нутагт ажлыг байр нэмэгдүүлэх зорилготой "Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд яам, тамгын газрын удирдлагууд, томоохон хөрөнгө оруулагчид оролцож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 санамж бичиг байгуулж, албажуулжээ.

Үүнд манай Улсын тэргүүлэх компани болох “Говь” ХК  100-120 ажилтантай анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ.

Мөн Хэрлэн сумын Өлзийт тосгонд Хөдөө аж ахуйн цогцолбор парк төслийг хэрэгжүүлж байгаа “М-Агро” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү компани нь аймаг орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байртай болгож, малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал мах худалдан авч эргэлтэд оруулдгаараа давхар ач холбогдолтой. Цаашид 200 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүнчлэн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох эко жуулчны баазыг Дадал суманд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм.  

Мөн үүрэн холбооны тэргүүлэх компани болох GMOBILE компани Хэнтий аймагт үүрэн холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжид 15-20 хүнийг ажлын байраар хангалаа.

Түүнчлэн 1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж “Эм Си Эс Си” компанитай 250 айлын орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон бол Хаан банкнаас 20 айлыг ипотекийн зээлд хамруулахаар болж, эхний 2 өрхөд батламжийг гардуулан өгсөн юм.

ШУТИС-тай аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн сургуультай хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.

 Бидний санал санаачилгыг хүлээн авч манай аймагт салбар үйлдвэрүүдээ нээж, орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

Мөн энэхүү чуулганаас мэдээлэл авч манай аймагт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа иргэд, ААН та бүхэнд Хэнтий аймаг маань үргэлж нээлттэй байх болно гэдэг дахин хэлмээр байна.

Ингээд "Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган өндөрлөж байна. 


1
angry
0
care
4
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20