Тавантолгой түлш ХХК шилдэгүүдээ шагнаж урамшууллаа

Ц.Цэрэнбадам
2023/07/06

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Тавантолгой түлш компанийн хамт олны төлөөлөл, шилдэг ажилтнуудыг салбарын шагналуудаар шагналаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүхийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан бол Уул уурхайн яамны шагналаар 19, Эрчим хүчний яамны шагналаар найм, Сангийн яамны шагналаар 14 хүнийг шагнаж хөдөлмөр, зүтгэлийг нь үнэллээ. Мөн нийслэл дүүргийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм.

Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн шагнал гардуулах үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ;

Энэ жил “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Бид Улсын их баяр наадмаа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид үйлдвэрүүдээ өргөтгөж хүчин чадлаа нэмлээ. Технологио сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэлээ. Төмөр замаар мидлингээ тээвэрлэдэг боллоо. Зүүн үйлдвэртээ цэвэр усны шугам татлаа. Энэ мэт олон чухал ажлын ард та бид хамтдаа гарч Монгол түмний баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Компанийн ажил үйлс, амжилт ололтын цаана хамт олны хичээл зүтгэл бий. Та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, ХЦДБЧ-ын бүжигчид, Морин хуурч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Идэрбат, уртын дуучин Ариун-Эрдэнэ, дуучин Дорждэрэм, Ариун-Эрдэнэ, дуучин П.Баярмагнай, ерөөлч Сүхээ нарын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20