Х.Ганхуяг: ЭМЯ-ны авилгачдыг шүүрдэхгүй юм бол сангийн мөнгийг тононо шүү

Л.Бямбажав
2023/11/10

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Засгийн газар тусгай 25 сантай, Засгийн газрын нөөц сангаас бусад бүх санг зөрчилтэй, том жижгээс үл хамаарна.Нөгөө алдартай зарим сангийн эргэн төлөлт нь зургаахан хувьтай. Би уг нь С.Чинзориг сайдыг дэмжиж байгаа ч сангийн асуудлыг дэмжмээргүй байна. Энийг нь төсөл дээр нь мөнгийг нь тавиад явах хэрэгтэй тэгэх юм бол сайд өөрөө ч хянаад явах боломжтой. 

Сангууд дээр гарч байгаа асуудал бол дунд шатны найр, ерөөсөө л найралдаг. Өөрийнхөө таньдаг хүмүүстээ эсвэл авлига өгсөн хүмүүстээ өгдөг. Сайд тэр бүрийг нь шалгах боломжгүй. 

Гоё нэртэй зөвлөл байгуулаад нэг ангийнхан ороод суучихдаг. Ингээд л нийгмийн болон эрүүл мэндийн асуудлыг огт шийдэхгүй. Би үүнийг баталгаатай хэлье. Энэ санг санаачилсан хүмүүс таван жилийн дараа шоронд орно эсвэл хэрэг үүснэ. 


Хоёрдугаарт, Солонгосын орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгосон 150 эмч байдаг. АНУ-д  гэрээтээр 10 жил ажиллаад буцаж ирээд Солонгосын орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоо бий болсон. Бид нар хоёр аргын нэгийг нь хэрэглэмээр байна. Нэг бол нэгдсэн эмнэлэгүүдээс нэгийг нь солонгосын эмнэлэгүүдэд юм уу эсвэл өөр А зэрэглэлийн эмнэлэгүүдтэй урт хугацааны менежментийн гэрээгээр өгчихмөөр юм. Эсвэл гадагшаа том эмнэлэгүүд рүү эмч, сувилагчаа дадлагажуулж авчрах хэрэгтэй. Одоо манайд гоё эмнэлгийн байшин,тоног төхөөрөмж нь байгаад эмч нар нь оношилж чадахгүй байна, гэхдээ бүгд биш шүү. Хүнээ сургах шаардлагатай. 
Нэг бол гаднаас хамгийн сайн эмч нар, зөвлөх эмч нарыг авчирч ажиллуулья. Энэ тохолдолд монголчууд очерлоод зогсоно. Одоо ерөөсөө ийм л юм нэн шаардлагатай байна, үүгээр би эрүүл мэндийн салбарыг буруутгаагүй шүү. 
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гишүүний хэлж буй болгоомжлолтой би санал нийлж байна. Гэхдээ асуудал байна. Нэг технологи нэвтрүүлэх зардлыг шийдэхэд 50 тохиолдол хийсэн  байх жишээний. Энэ зардлыг тухайн эмнэлэг өөрөө шийд гэхээр урам зориг алга. Тиймээс зардлыг нь шийдэж өгье. Төр өөрөө чадахгүй байна гэж тушаал гаргачихаад эмчилж чадахгүй 26  өвчнийг гадагшаагаа яваад ирэхээр чинь тавхан хувийг нь өгье гэдэг утгагүй. Би өөрийнхөө арьсыг хамгаалья гэвэл үг хэлэхгүй гөлийтөл сууж байгаад явж болно. Асуудал байгаа учраас хэлэхээс өөр арга алга, сайд хийж байгаагийн хувьд. Бас л ЖДҮ шиг сан болох вий гэдэгт би ч гэсэн санаа зовниж байгаа. Сайд нарын хоёрдугаар эмнэлэг гэж байхгүй, гишүүнээ. Нийгэмд буруу ойлголт өгч болохгүй. Хуучин нэр томьёо. Та залуу хүн. Мань мэтийг хууччуул гээд ад үздэг хүмүүс хэлж ярьж байгаагаа бас анхаарах хэрэгтэй. Ашигтай ажиллаж буй эмнэлэг нэг ч байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Засгийн газрын таван Ш гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хэрвээ сангийн асуудлаа явуулах гэж байгаа бол таван Ш ажиллагааг Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүл, авилгачдыг шүүрд авлигачдаа явуул.



1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20