Цас орсон өдрөөс хойш 435 хүн ГССҮТ-д ханджээ

Ц.Цэрэнбадам
2023/11/10

Нийслэлд гэнэт ихээр орсон цас авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд  халтиргаа гулгаа үүсгэн гэмтэж бэртэх иргэдийн тоог нэмэгдүүлээд  байна.Цас орсон эхний өдөр /2023-11-03/ -аас хойш  халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн байна.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо 11-р сарын 7-ны өдөр 39, 8-ны өдөр 86 байсан бол, 9-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Мөн энэ сарын 3-10-ны хооронд осголт, хөлдөлтийн шалтгаант тохиолдол нийт 18 бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхнийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрөхийг зөвлөж байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20