Цасанд боогдсон 57 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 км замыг нээжээ

Л.Бямбажав
2023/11/11

Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Алба хаагчид өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 км замыг нээх ажлыг зохион байгуулсан бөгөөд 10 айлыг нүүлгэн шилжүүлэх, 330 км замыг нээх ажил үргэлжилж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Т.Баярхүү, “Энэ сарын 14-15-ны өдрүүдэд дахин ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20