OCOUTURE брэнд "SEOUL 2024 FASHION SHOW"-гаа амжилттай зохион байгууллаа

Л.Бямбажав
2023/11/12

Энэ сарын 3-нд Азийн томоохон загварын фестивалиудын нэг болох “Asia Model Festival” фестивальд ирсэн зочид төлөөлөгчдөд OCOUTURE брэндийн үндэсний, гоёлын коллекцуудаас гадна ноолууран цоо шинэ брэндийн дээжээсээ танилцууллаа.

OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, Ерөнхий дизайнер Д.Отгонжаргал 20 гаруй орны дизайнеруудаас шалгаран 2023 оны АЗИЙН ШИЛДЭГ ДИЗАЙНЕР-аар шалгарсан бөгөөд Д.Отгонжаргал дизайнерын хувьд 2015 оны “Asia Model Festival”-аас мөн адил “Asia Best Designer” шагнал хүртэж байсан ба энэ жилийн шагнал түүнийг хошой шилдэг дизайнер болголоо.

 
Мөн жил бүр загварын салбараа хөгжүүлэх зорилтын хүрээнд хийдэг OCOUTURE FASHION SHOW 2024-т зориулан баг хамт олноороо Солонгос орны үзэсгэлэнт түүхэн газруудаар зураг авалт, контент бүтээх ажлуудыг амжилттай зохион байгуулаад ирсэн бөгөөд тун удахгүй контент, зураг авалт зэрэг ажлуудаа танилцуулан цаашлаад Монголдоо хамгийн том, нүсэр, чанартай загварын шоуг 9 дэх жилдээ 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ы өдөр Зайсан Хилл Эвэнт Холл-д зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.
OCOUTURE FASHION SHOW 2024 загварын шоугаар энтертайнмент артистууд, O.Couture брэндийн цоо шинэ ноолуурын брэнд, үндэс, гоёл, аксессуар гээд нийт 108 загварыг Монголын загвар сонирхогчдод танилцуулах нь ээ.


OCOUTURE брэнд
OCOUTURE брэнд
OCOUTURE брэнд

0
angry
2
care
0
haha
8
liked
2
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20