Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах "Ментора" сургалтын төв

Ш.АДЪЯАМАА
2023/11/12

Даяаршиж буй дэлхий ертөнцөд амьдарч буй иргэд хэлний чадваргүй байх нь цаг үеийн мэдээлэл, хувь хүний ур чадвараараа хоцрох эрсдэлийг үүсгэж буй. Тиймээс ч чанартай боловролтой зэрэгцэж, харь хэлийг сурагсдын тоо нэмэгдсээр. Эцэг эхчүүд ч хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд санхүүгийн бэрхшээлийг үл харгалзах болсон нь өнөөгийн манай улсын нийгэмд сургуулиас гадуурх боловсролын байгууллагууд нэмэгдэхэд хүргэж буй. Тэгвэл манай сурвалжлах баг энэ удаад АНУ-ын Ментора коллежийн Монгол дахь албан ёсны эрх бүхий сургалтын төвийг сурвалжилсан юм.

-Магистрын 78 оюутан тэтгэлгийн эрх авчээ-

Хотын төв цэгээс 300-500 метрийн үйл ажиллагаагаа явуулах эл сургалтын төвд хүүхдүүдийн дуу хадаастай. Тэд монгол болон англи хэлээр бие биентэйгээ элдвийг хүүрнэнэ. Үүднээсээ эхлээд л ийн угтах тус газарт 10 сургалтын танхим, оффис өрөө харагдсан юм. Өрөө болгоны хаалган дээр дэлхийн томоохон улс орны хотуудын нэр бичээстэй. Харин хүүхдүүд бие даан суралцахын хажуугаар, багшийнхаа хичээлийг сонсох ажээ.

"Bay Atlantic University"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу "Оюутан 100" төсөл хөтөлбөр нь 2017 оны зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийсэн байна. Төлөөлөгчийн газрын үндсэн үйл ажиллагааны гол зорилго болсон АНУ-д бакалавр, магистрын сургалтад 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн хүрээнд эхний жил 100 гаруй оюутан залуус хамрагджээ.

2017-2019 онуудад төлөөлөгчийн газраас зохион байгуулсан бакалаврын сургалтын элсэлтийн шалгалтад нийт 1310 ЕБС-ийн сурагчид хамрагдсанаас 300 сурагч 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй оюутан идэвхтэй суралцаж байгаа ажээ.

Харин магистрын шалгалтанд 130 гаруй хүүхэд хамрагдсанаас 78 оюутан тэтгэлгийн эрх авсан байна. 2019 оны тавдугаар сард төслийн анхны 24 магистр амжилттай суралцаж төгсөн, эх орондоо эргэн иржээ. Гурван жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн "Оюутан 100" төсөл хөтөлбөр 2019 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дууссан аж. Харин одоо хэрэгжүүлсэн төсөл, хийж буй ажлынхаа үр шимийг хүртэж, АНУ-д 35 хувийн тэтгэлэгтэй суралцаж төгссөн, цаашид суралцахаар төлөвлөж байгаа оюутан залуусынхаа нэрийн хуудас нь болсон, хойшид ч байх болно гэдгийг АНУ-ын Ментора коллежийн Монгол дахь салбарын хамт олон хэлсэн юм.

-55 жилийн түүхтэй коллежийн хөтөлбөрийг Монголд-

АНУ-д байрлах эл коллежийн талаарх багахан мэдээллийг хүргэх нь зүй. Уг коллеж 1968 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн есөн оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Монгол дахь Ментора коллеж 2018 оны зургаадугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Эл сургууль академик англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулдаг бөгөөд сургалтын хөтөлбөрүүд нь АНУ-ын эрчимжүүлсэн англи хэлний сургууль, хөтөлбөрүүдэд итгэмжлэл олгодог СЕА (The Commission on English Language Program Accreditation) байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байна.

Монгол дахь Ментора коллеж Америкийн Ментора коллежтой ижил сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Монгол дахь Ментора коллежид англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээр бакалавр, магистрын 35 хувийн тэтгэлэгт хамрагдан АНУ-ын Вашингтон ДС хот дахь "Bay Atlantic University"-д суралцах боломжтой ажээ.

-Ц.Баярмаа: Жилд гурван удаа элсэлт авдаг АНУ-ын их сургуульд оноо амлахгүйгээр сургах давуу талтай -

55 жилийн түүхтэй эл сургалтын төвөө нээх болсон шалтгаанаа Ментора коллежийн Монгол дахь сургалтын төвийн захирал Ц.Баярмаа эх оронд нь ээж аавынх нь дэргэд хямд төлбөртэйгөөр англи хэлний академик түвшнийг зааж, хэлний бэлтгэлгүйгээр мэргэжлийн ангид суралцах боломжийг хангаж өгөхийг хүссэн гэдгээ онцолсон юм.

Тэрбээр "Давуу тал олон бий. Унших, ярих, сонсох, бичих академик түвшнийг бүрэн хангана. Магадлан итгэмжлэгдсэн програмаар ордог. Нийт 15 түвшин бүхий 1.3 жилийн програмтай. IELTS болоэ TOEFL-ийн оноотой дүйцүүлэхээр сургалт юм. Албан ёсны эрхийг нь авахын тулд гурван стандартыг баримталдаг.

Нэгт, улс бүрд байршлаа заадаг. Энэ нь Засгийн газрын ордноос 500 метр доторх зайд, аюулгүй бүсэд байрлах явдал юм. Манайх одоо 450 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоёрт, сургалтын болон сургалтын бус үйл ажиллагааг идэвхтэй явуулах. Сургалтын бус үйл ажиллагаа гэдэг нь элсэлт бүрийн хоёр дахь долоо хоногт пицца парти хийдэг. Мөн бусад нэрэмжит уралдаан тэмцээнд оролцдог.

Гуравт, ижил тохижсон анги танхимд сургалтаа явуулах явдал юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "5-11 хүртэлх ангийн суралцагчид манай сургалтын төвд суралцсанаар Вашингтон ДС хотод 21 хоногийн зуны сургалтад хамрагдах боломжтой байдаг. 70 хувь нь сургалт, 30 хувь нь аялал юм. Манай сургалтын төв 12 дахь жилдээ уг үйл ажиллагааг зохион байгууллаа. АНУ дахь сургууль маань бакалавр болон магистраар жилд гурван удаа элсэлт авдаг. Ингэхдээ мэргэжлийн ангиудад элсэлт авдаг юм. Мөн албан ёсны эрхтэйгээр сургалтыг нь оруулж ирсэн тул IELTS болон TOEFL-ийн оноогүйгээр зөвхөн манай сургуульд хэлний бэлтгэлээрээ дамжуулж, суралцах боломжтой юм" хэмээлээ.

-Сургалтын төвийн талаар зайлшгүй мэдэх ёстой 6 зүйл-

Монгол дахь Ментора коллеж сургалтын 10 анги танхимтай бөгөөд нэг ангидаа 10-20 хүнийг сургадаг байна. Америк стандартын дагуу тохижуулсан сургалтын орчныг бүрдүүлсэн, насны ангилал хамаарахгүйгээр хэлний мэдлэгийн түвшингөө шалгуулаад суралцах боломжтой ажээ. Уг сургалтын төвд гадаад, дотоодын туршлагатай багш нар хичээл заадаг байна.

Нэгт. Түвшин тогтоох шалгалт

Оксфордын онлайн тестийг цаасан хэлбэрээр хоёр цагийн хугацаанд өгнө. Түвшин тогтоох шалгалт ажлын дөрвөн өдөр 9.00-17.00 цагийн хооронд 100 хүртэл хүнээс авах ажээ. Шалгалтын хариуг дор дурдсан олон улсын стандартаар дүйцүүлсэн оноонуудад хөрвүүлж танилцуулна.

Хэлний түвшин

IELTS

TOEFL

CEFR level

100A

-

9-11

A1

100B

-

12-15

A1

100C

0-1.5

16-18

A1

200A

2

19-21

A2

200B

2.5

22-24

A2

200C

3

25-27

A2

300A

3.5

28-30

B1

300B

4

31

B1

300C

4.5

32-3

B1

400A

5

35-45

B2

400B

5

46-59

B2

400C

5.5

60-78

B2

500A

6-6.5

79-93

C1

500B

6.5

94-103

C1

500C

7

104-11

C1

Academic writing Advanced speaking

7.5-9

115-120

C2

 

Хоёрт. Суралцах хугацаа

Түвшин тогтоох шалгалтаас хамааран суралцах анги нь тодорхойлогдоно. Нэг түвшний сургалт дөрвөн долоо хоног, ажлын дөрвөн өдөр, танхимын гурван цагаар хичээллэнэ. Сургалт нь үндсэн хичээлээс гадна нэмэлт ярианы болон бичгийн 24 цагийн давтлагаас бүрдэнэ. Гурван удаагийн явцын дундах шалгалт болон эцсийн шалгалтын үнэлгээний нийлбэр 70 хувиас дээш гүйцэтгэлтэй байх тохиолдолд дараагийн түвшинд дэвшин суралцана.

Гуравт. Сургалтын төлбөр

АНУ-ын Ментора коллежийн сургалтын төлбөрөөс 70 хувийн хямдралтай суралцуулдаг байна. Сургалтын төлбөр нь 875 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Эл сургалтын төв хамтын ажиллагааны гэрээтэй сургуулийн хүүхдүүдэд суралцах түвшингээс нь хамааруулан тэтгэлгийн хэмжээгээ тогтоодог ажээ. Тэтгэлэг АНУ-ын "Bay Atlantic University"-д бакалавр, мастерын 35 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болох аж.

Дөрөвт. Суралцах мэргэжил

Тус сургуульд дараах мэргэжлүүдээр суралцах боломжтой ажээ. Үүнд,

  • Бизнесийн удирдлага ба менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Улс төр ба олон улсын харилцаа
  • Мэдээллийн технологи
  • Өгөгдлийн шинжилгээ
  • Эдийн засаг ба санхүү гэх мэргэжлүүд багтаж байгаа аж.

Зургаад. Өвөл зуны сургалт

Өвөл зуны сургалт ЕБС-ийн 13-с дээш насны сурагчид өвөл, зуны амралтаараа 21 хоногийн хугацаанд АНУ-ын Ментора коллежоос зохион байгуулдаг аялангаа суралцах хөтөлбөрт хамрагдаж болно. Нэг сургуулиас хамрагдсан тавана сурагч бүрд нэг багш үнэ төлбөргүй хамт явах боломжийг олгох бөгөөд энэ нь АНУ-ын Ментора коллежийн зүгээс ЕБС-ийн англи хэлний багш нарын чадавхыг бэхжүүлэхэд оруулж байгаа бас нэгэн бодит хувь нэмэр ажээ.

-Суралцагчид: Үеийн хүүхдүүдтэйгээ ярилцаж, нөхөрлөж, англи хэлийг сурдаг-

Уг сургалтын төвтэй холбоотой зайшгүй мэдэх ёстой мэдээллүүдийг дээр дурдлаа. Тэгвэл сургалтын төвийн талаар хамгийнх сайн тодорхойлолтыг хэлэх хүмүүс бол суралцагчид юм. Тэднээс сургалтын талаарх сэтгэгдлийг асуухаар сургалтын төвийг зорих үеэр Сүнсний баяр болж буй үйл явдалтай нь давхацсан билээ.

Н.Баатархүү "Би бизнес, эдийн засгийн чиглэлээр нэгдүгээр курсад суралцдаг. Энэ сургалтын төвд хичээллээд 10 сар өнгөрсөн байна. ЭЕШ-д бэлдэж байхдаа англи хэлний сургалт хайж байсан юм. Цахим орчноос мэдээллийг нь хараад бүртгүүлж байсан. Сургалтад явж эхэлснээс хойш бүхий л зүйл нь таалагдаж эхэлсэн. Би Ментора коллежийг төлөөлж, Төрийн ордонд орж үзсэн. Мөн бусад тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангаж өгдөг. Би бакалавраа Монголдоо эзэмшсэнийхээ дараа магистрын дипломоо гадаадын ТОП их дээд сургуульд суралцаж, хамгаална гэж боддог. IELTS-ийн оноо авахын тулд энэ сургалтын төвд суралцаж байна. Өмнө нь нэг, хоёр завсарласан ч эргээд эрчимтэй суралцаж байгаа" гэлээ.

Н.Чингүүн "Би 200B ангид суралцдаг. Өмнө нь өгүүлбэр зохиож чаддаггүй, англи хэлний түвшин муутай хүүхэд байсан. Ээж маань цахим орчноос зар харж, улмаар надаас суралцах эсэхийг минь асуусан. Би ч зөвшөөрсөн юм. Бүхий л чадваруудаа зэрэг эзэмшээд явж байгаа. Бусад сургалтын төвүүд хичээлээ л заадаг. Ямарваа нэгэн сургалтын бус арга хэмжээг зохион байгуулдаггүй. Сургалтын багш нар маань ч хичээлээ сайн заадаг. Англиар сайн ярьж сурч байгаа. Учир нь миний үеийн олон хүүхэд манай ангид суралцдаг. Тэдэнтэйгээ хамтрач, багшийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, хоорондоо их ярилцдаг" хэмээв.

Ц.Мөнхсаран "Би энэ сургалтын төвд есөн сар суралцаж байна. Ментора сургалтын төв нь хөгжөөнт тоглоом, пицца парти, танилцах үдэшлэгийг зохион байгууулдаг. Түүнчлэн Сүнсний баярыг зохион байгуулсан. Их нөхөрсөг хамт олон. Багш нар эелдгээс гадна хэлний бүх төрлийн чадварыг зэрэг хөгжүүлж өгдөг нь таалагддаг. Ер нь бол үе тэнгийн хүүхэд олон болохоор хэлний түвшиндээ тохируулж, хоорондоо ярилцаж, хичээлээ хийж суралцдаг. Англи хэл ирээдүйд их хэрэг болно. Учир нь дэлхий нийтийн хэл болж байгаа. Тиймээс уг сургалтын төвийг сонгож суралцсан" гэв.

Хичээлээс бусад үйл ажиллагаанд идэвхгүй байдаг суралцагчид энэ мэт үйл ажиллагаанд нэгнээсээ суралцаж, нэг баг болж оролцох нь нэмэгдсэн байна. Ингэснээр тухайн хүүхдийг нийгмийн харилцаанд оролцоход нь эерэг нөлөө үзүүлэх үр дүнтэй ажээ.


Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах
Сурвалжилга: IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй 4 минутын өмнө
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 2 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 2 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 16 цагийн өмнө
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 17 цагийн өмнө
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 18 цагийн өмнө
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой 20 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан 21 цагийн өмнө
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ 21 цагийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ 22 цагийн өмнө
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан 22 цагийн өмнө
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна 23 цагийн өмнө
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр
Иргэд: Утаанаас утаа, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна, хичээгээд хичээгээд нэмэр алга Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна Өчигдөр
Кураш бөхийн ДАШТ-д 300 тамирчин өрсөлдөж байна Өчигдөр
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна Өчигдөр