Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд 5.0 мм, Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4.0-4.3 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм цас, нойтон цас орсон байна.
Өнөөдөр буюу 15-нд Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна