Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ

М.Төгөлдөр
2023/11/15

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны ажлын төлөвлөгөөнд Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин зөвлөх үйлчилгээний “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж MNS ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд ажлын хэсэг гарган Чанарын баг, Бүтээмжийн баг гэсэн хоёр баг томилж баримт бичгийн стандарт, эмх цэгцийг хангах, албан тасалгааг засварлаж тохижуулах, 5С стандарт хэрэгжүүлэх зэрэг нийт 131 арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан. Иймд чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг Стандарт хэмжил зүйн газарт тавьж, үүний дагуу энэ сарын 8, 9-нд тус газрын аудитор А.Нэргүйсайханаар ахлуулсан аудитын багаар анхдагч баталгаажуулалт хийлгэлээ.

Баталгаажуулалтын дүгнэлтийг үндэслэн Стандарт хэмжил зүйн газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ олгохоор боллоо.


3
angry
3
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.32
2023/11/24
0
0
Амжилт хүсье
Хариулах
Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 3 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 8 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 10 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 10 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 10 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 11 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 11 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 12 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 13 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 13 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 14 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 15 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 16 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 16 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 17 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр