НҮБ манай улсын шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөв

М.Төгөлдөр
2023/11/16

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг энэ өдөр танилцууллаа.

Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.

Тэрээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тусгай бүтэцтэй нээлттэй хамтран ажиллаж, хүний эрхийг хангах, хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хариуцлагтайгаар биелүүлж буйд талархал илэрхийлээд Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаав.

Түүнчлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад төсвийн санхүүжилт хангалттай байх зайлшгүйг тэмдэглээд олон нийтийн сүлжээгээр шүүгчдийн нэр хүндэд халдах тохиолдол газар авч буйд эмзэглэж, шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөв.

Тусгай илтгэгч Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа эцсийн тайланг ирэх оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.109
2023/11/16
1
0
англи сагсоны орнууд бол шүүх нь соёлынх нь нэг хэлбэр болтлоо хөгжсөн болхоор ийм зүйл ярихад амар байх, монголд бол шүүх нь үзэл суртлын ял өгдөг байдлаасаа ч бүрэн чөлөөлөгдөөгүй байгаа. тиймдээ монголын авилгын хэргүүд намын харьяаллаар шийдэгддэг байх, иргэд шүүх хууль хүчний байгууллагад итгэдэггүй.
Хариулах
59.153.112.119
2023/11/16
0
0
гадаадын тэнүүлч худал хэлж дүгнэлт хийсэн болоод буцжээ шүүхэд бугшсан нүгэлийг олж харсангүй шүүхэд буй нүгэлийг арилгах тийм Ерөнхийлөгчтэй болох юмсан Одоогийн Хүрэлсүх чадахгүй.... ..Элбэгдорж ийн балгийг арилгаж чадах тийм удирдагч алга ..
Хариулах
Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 57 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20