Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) Төрийн ордонд хуралдаж байна. Хурал өдөр 12 цагийн орчимд эхэлжээ. Уг хурлаар цаг үеийн асуудал буюу цэрэг амиа алдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
Хамгийн сүүлд ҮАБЗ энэ оны зургадугаар сард хуралдаж, 2023 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байв.
Яг одоо УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Уг мэдээллийг Ерөнхий сайд өөрөө танилцуулах байв. Гэвч ҮАБЗ-ийн хуралд оролцож байгаа учраас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Сэтгэгдэл (26)