Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонссон.
Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон билээ. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй.
Тиймээс ажлын хэсгийн шалгалтын явцын талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас тодруулга авахыг хүссэн боловч тэрбээр хариулт өгөхөөс бултлаа.
Сэтгэгдэл (99)