​ “Хүүхэд бүрийн төлөө” сайн үйлсэд нэгдэцгээе

М.Төгөлдөр
2023/11/18

Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг. Энэ насанд хүүхдийн уураг тархиных нь 90 хувь хөгжиж, насанд хүрсэн хүмүүсийн адил сэтгэдэг болох нь судалгаагаар батлагджээ. Хүүхэд дөнгөж төрсний дараа буюу эхний 1000 хоногт насанд хүрэгсдийн үзүүлж байгаа анхаарал халамж, асаргаа нь тухайн хүүхдийн бие бялдар, харилцаа, хэл яриа, сэтгэл хөдлөлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд хүүхдийн тархины хөгжил болон суралцах чадварыг идэвхжүүлэх нь тэдний хойшдын амьдралыг нь өөрчлөх боломжтой учраас хүүхдийг бага насанд нь хэрхэн хүмүүжүүлснээр ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ гэдэг суурь тавигддаг. Үүнд мэдээж эцэг эх, асран хамгаалагчдын асаргаа халамж нэн чухал.

OneSky байгууллага нь “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа 25 жилийн турш тасралтгүй явуулж буй ашгийн бус байгууллага бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулан Гэр бүлийн төвийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгож, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэл, сониуч зан, насны онцлогт тохируулан дэмжихэд нь туслах шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй ордгоороо онцлогтой. Эцэг эхчүүд ойлголттой болж, чадавхажсанаар зөвхөн багшид найдаад үлдээх биш хүүхдийнхээ хөгжлийг дээд зэргээр дэмжиж чаддаг байна.

Тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөж жилийн дөрвөн улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох зорилготой юм. Хүүхэд хөгжлийн төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөжээ.

Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхэн бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэж, тэднийг сурч, тоглож, хөгжихөд туслахыг уриалж байна. Та SocialPay аппликэйшн болон Shoppy.mn вэбсайтаар зочлон “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” цахим хандивын аянд нэгдээрэй.

Shoppy.mn вэбсайтаар хандив өгөх: https://shoppy.mn/products/one_sky_mongolia

SocialPay аппликэйшн ашиглан хандив өгөх:

  • SocialPay аппликэйшн –> НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ цэс –> ОНЦЛОХ цэс –> Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв –> ХАНДИВ ӨГӨХ товчийг дарна.
  • Ерөнхий мэдээлэлтэй танилцан хандив өгөх үнийн дүнгээ сонгоод ХАНДИВЛАХ товчийг дарж, талбаруудыг бөглөөд ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 31 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 47 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20