Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна

М.Төгөлдөр
2023/11/18

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанд нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.

Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.

Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 465 автобус хасагдана. Парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 205 автобус оруулж ирснээс дунд багтаамжийн 50, цахилгаан 55, их багтаамжийн дизель 100 автобус байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 470 автобусаар парк шинэчлэл хийжээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт 110 чиглэл байгаагаас богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрт өдөрт 1020 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд давхардсан тоогоор 520 мянган хүн үйлчлүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана” гэдгийг хэлж байлаа.

Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул уулзалт хийж,  компанид мэдэгдэл хүргүүлжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Өдөрт үйлчилгээнд явах автобусны тоог 1200-1300-д хүргэхээр зорьж байгаа. Түгжрэлийн оргил ачааллын үед автобуснууд нэг талдаа гарч, хүлээлт үүсгэдэг. Иймээс түгжрэлийг бууруулах бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана” хэмээв.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.105.84
2023/11/20
0
0
За шинэ нийслэлийн Засаг дарга орлогч нарт ажлын амжилт хүсье. Гэхдээ та бүхэн даахгүй нохой булуу хураана гэгчээр юм юм руу үсчих юмаа. Нийслэлийн төвлөрөлөө бууруулах талаар судалгаа шижилгээ хий газар олголт, замаа хэрхэн өргөтгөх нийслэлрүү чиглэх иргэдийн шилжих хөдлгөөнийг хэрхэн багасгах, автозамаас өөр төрлийн манай хотын нөхцөлд таарсан тээврэлтийг яаралтай хийх гээд олон хийх бэлэн ажлууд урд чинь бнаа. Гэтэл даахгүй нохой булуу хураана гэгчээр тэрийг ч авна энийг ч авна гэж их зүтгэх юмаа. Жишээлбэл АТҮТ ээс бүртгэлийг нь техникийн хяналтыг нь авна гээд л чичрэх юм урдах ажлаа хийхгүй бж баахан юм цуглуулж аваад яах нь вэ. Танайх техникийн хяналт, бүртгэл 2-ыг хийхэд мэргэжлийн чиг баримжаа туршлага гэх зэрэг маш олон зүйлүүд чинь дутагданаа. хамрын доор хагархай гэсэн шиг өмнөх түгжрулийн юуны хорооны юу ч гэлээ төлөөлөгч нараа тэр Төмөр ямарым билээ 1 орлгоч нтрээ одоо чөлөөлөө Сайнзориг бол гайгүй ажил хэрэгч хүн шиг бган харж байя даа гэхдээ юм юмруу үсчихгүй байхыг мэргэжлийн хүний хувьд зөвлөж байнаа.
Хариулах
2405:5700:300:605f:7cd7:d2db:576d:558c
2023/11/20
0
0
Мэргэжлийн хүнээ ажиллуулахгүй байгаа шүү дээ.
Хариулах
202.21.107.106
2023/11/19
0
0
Metro barigdtal reilbusaa yavuulaach dee
Хариулах
2405:5700:310:e58:291d:a996:3d28:97e5
2023/11/19
1
0
МАНд хулгайчууд аас өөр хүн байхгүй гэдэг нь эндээс харагдаж байна
Хариулах
192.82.92.42
2023/11/18
0
0
Бух салбарт дутагдалтай, цаашид буур ч хэцуу болно. Гадагшаа гарсаар дууслаа, цеехен монголчууд!
Хариулах
2405:5700:300:3ed6:752a:7c76:82b0:2d84
2023/11/18
0
0
Энэ бол хамгийн их анхаарах асуудал. Маш зөв сэдвийг хөндсөн байна
Хариулах
66.181.160.120
2023/11/18
2
0
МАНингууд чинь жигтэйхэн боловсон хүчиндэгчтэй гээ биздээ, эсвэл зөвхөн хулгайчуудын нөөцтэй юмуу
Хариулах
Шинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20