Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т 11.16-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин З нь малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан байна.
Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд тус сумын харьяат малчин З /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулж гэрээс нь баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олж эхнэр Т-д хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна