Нийт нутгийн 50 хувь зудын өндөр эрсдэлтэй байна

М.Төгөлдөр
2023/11/19

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.

“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч энэ сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсох эрсдэл үүсэж болзошгүй байна.

Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж,  аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах,

тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгасан юм.

Тэрбээр “Мал, мах бэлтгэлийн ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахын тулд Биржийн үйл ажиллагааг бүсчилсэн маягаар орон нутгуудад явуулж, малчид иргэд мал махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангах хэрэгтэй. Мөн нийслэлд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангах тал дээр анхаарч, техникийн зохицуулалтаа дагаж мөрдөх нь нэн чухал” хэмээн анхаарууллаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.12
2023/11/20
1
0
сайхан зунтай сайхан л жил гарлаа, нартай хуртай, тэгээд одоо өөрсдөө өвс тэжээлээ бэлтгээгүй бол яая гэхэв өдийхөн цасыг зуд гэж ирээд л. ер нь энэ мал чинь хүний хувийн өмч юмуу нийтийнх юмуу. зун очоод ганц төлөг авах гэхээр хотын үнэтэй дэлгүүрт мах ийм байна ингэж л ав төдөн жил дагаж мал болгосон гэж ирээд л үнэрхдэг, тэгсэн хэрнээ ченж яваад очхоор өөрсдөө гуйгаад л хэд дахин хямд үнээр өгнө. МАЛчин гэхээрээ нэг тийм заяагүй муу амтай, дан байхгүйгээ уншсан, хүний гар харсан арчаагүй юмнууд тиймдээ таван төгрөг өгсөн хулгайчуудыг төрийн толгойд гаргадаг тэд энэ малнаасаа дор амьтаддаа бэлэн хоол тарааж өөрсдийгөө сонгуульдаг байх. энэ хулгайчууд нэг их малчинд хайртайдаа ингэж жүжээд байгаа биш ерөөс эргүү төлөг шиг амьтадын санал нь чухал учраас л татвар төлөгчдийн мөнгөөр хувь хүмүүсийг малыг тэжээгээд байгаа хэрэг. нэг үеэ бодход малын ашиг шим сүү цагаан идээ мах ноолуур үнэд хүрч хотынхоноос ч илүү хөрөнгөтэй л болоод байгаа, гэхдээ өлөн зан нь арилахгүй юмдаа.
Хариулах
203.91.112.114
2023/11/20
0
0
Хэдэн малчин өвс тэжээлээ бэлдсэн бэ
Хариулах
2405:5700:301:d397:64d8:6999:d0f6:95ed
2023/11/20
0
0
11 сарын эхээр орсон цасыг Зуд гэж нэрлэдэг болжээ
Хариулах
202.126.89.32
2023/11/19
0
0
Их зүтгүүлэхнээ
Хариулах
Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 7 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 8 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 9 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 9 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 10 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 10 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 11 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 12 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 12 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 13 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 14 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 15 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 15 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 16 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр