ОХУ-аас өнөөдөр 117 вагон түлш хилээр орж ирнэ

Л.Бямбажав
2023/11/29

ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 117 вагон, ойрын 4 хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна.  Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд цаг үеийн шинжтэйгээр түлш, шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг УИХ-ын даргад өгөхдөө дээрх хуваарийг танилцуулав. УИХ-ын даргын зүгээс уг асуудалд анхаарч, ОХУ-ын Холбооны хуралтай удаа дараа холбогдсон тул яаралтай арга хэмжээ авч, мэдээллүүдийг нэгтгэн авсан гэдгээ ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тодотгов.

Уг мэдээлэлд дурдсанаар Роснефть компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй бөгөөд хэвийн хийгдэж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна. Ингэснээр 11-р сарын 29 буюу өнөөдөр 117 вагон түлш хилээр нийлүүлэх бөгөөд 12-р сарын 2 хүртэл нийт 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг Оросын Төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгээс албан ёсоор ирүүлсэн гэв. Мөн нийлүүлж буй шатахуун, түлш хилээр нэвтэрснээс хойших буюу Монголын талын тээвэр зохион байгуулалтын асуудалд зарим бэрхшээл тулгарч буй тул анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүсэв. Энэ хүрээнд Монгол улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг Оросын Төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орлогч дарга Оросын талаас бүрэн хариуцан ажиллахаар болсныг дуулгаад, Монголын талын хариуцан ажиллах албан тушаалтныг тухайлан томилж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүслээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20