Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

М.Төгөлдөр
2023/11/30

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явсанаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. 11.29-ний өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон. 11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр хөдөлгөөн үйлдэж эхлээд байна. 

Ховд аймаг, Мянгад сум: Баянхошуу баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвд/ 11.25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11.28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н/63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусанХэнтий аймаг, Батноров сум. Бэрх 7 дугаар багийн “Нарангийн-Энгэр” гэдэг газар /аймгийн  төвөөс зүүн хойд зүгт 65 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т Дорнод аймгийн Баян-уул сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 57 зорчигчтой /том хүн 47, хүүхэд 10/ автобус цасанд суусан тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид Бэрх тосгоны мэргэжлийн ангийн 5 хүнтэй хамтран 20:30 цагт очиж зорчигч тээврийн “Киа Гранбөрд” загварын автобус цасанд суусан байсныг 2 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Сайхан багийн “Мянган модот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 60 км/-т 2 зорчигчтой /том хүн 1, хүүхэд 1/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 21:36 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 60 км замыг туулан 00:10 цагт очиход иргэн А/47 настай эрэгтэй/, Х/15 настай, эмэгтэй/ нар “Хьюндай Портер” загварын ачааны автомашинтай цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20