Аялахад бодит хэмнэлт хийж болох аргууд

М.Төгөлдөр
2023/11/30

Гадаад орныг зорьж, галуу шувууны мах идэхээр шийдсэн танд хаширсан хүний хувьд доорх хэдэн зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.       

ХУВИАРАА ЮУ, КОМПАНИАР УУ?

Аль улс руу аялахаа тодорхойлсны дараа юун түрүүнд хувиараа аялах уу, аяллын компаниар дамжуулан захиалга хийх үү гэх асуулт тулгарна.  Зарим хүмүүс хамгийн хямд тээвэр сонгож, cheapflights.com, booking.com вэбсайтаас нислэг, жижиг дэн буудал захиалж, нүдээ ширгэтэл хүмүүсийн сэтгэгдэл уншиж, олон цагийг хөтөлбөрөө гаргахад зарцуулан аль болох мөнгөө хэмнэх хүсэлтэй байдаг. Гэвч энэхүү сонголт нь анх удаа тухайн улсыг зорих гэж буй туршлагагүй аялагчдад санхүүгийн хэмнэлт биш эсрэгээрээ илүү зардал болох эрсдэлтэй. Тэр дундаа сүүлийн үед аяллын компаниуд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангахаас гадна зардлаас нь хөнгөвчлөх урамшуулал ч хүртэл олгодог болсон. Тиймээс бидний зүгээс аяллаа мэргэжлийн байгууллагад даатгаснаар эдлэх давуу тал болон хөнгөлөлтийн талаар уншигчдадаа хүргэж байна.

Аяллын байгууллагууд тухайн улсынхаа ресторан, төрөл бүрийн жуулчлалын цэгүүдтэй гэрээтэй ажилладаг тул хэрэглэгчдэд тусгай тарифаар үйлчлэх боломжтой. Үүнээс гадна танд хаана, ямар хямдрал эдлэх талаар инсайдер мэдээллүүдийг харамгүй өгөх болно. Монголын Жуулчин компани л гэхэд juulchin.mn албан ёсны вэбсайтаар нь зочилж, хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн хүн бүрд Juulchin point буюу 50,000 төгрөгийн үнийн дүн бүхий урамшууллыг олгож эхэлжээ. Juulchin point таны хэтэвчинд нэмэгдсэнээр аяллаа онлайнаар захиалахдаа тус оноогоо нийт үнийн дүнгээсээ хасуулан хөнгөлөлт эдлэх боломжтой байна.

АЛДСАН АЛДААГ БҮҮ ДАВТ

Мэдээж хэрэг салбарынхаа мэргэжилтнүүдээр аяллаа төлөвлүүлснээр та ганцаараа хийх байсан бичиг цаасны, түм буман судалгааны ажлаас өөрийгөө хөнгөвчилж байна гэсэн үг. Бусдын алдааг давтахгүй байх боломжийг аяллын компани олгоно. Та ачаагаа баглан санаа амар онгоцондоо суухад л хангалттай. Мэргэжлийн хөтчүүд үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангахын сацуу богино хугацаанд аль болох олон газартай танилцуулахын тулд нарийн цагийн хуваарь боловсруулдаг. Тухайн газраар анх удаагаа аялж байгаа хүмүүсийн хувьд нэг өдөрт хэт шахуу төлөвлөгөө гаргаж алжаах, эсрэгээрээ хий дэмий цагаа үрэх хүндрэлийг жуулчлалын компаниудын судалгаанд суурилан гаргасан хөтөлбөрийн тусламжтай тойрон гарах боломжтой.

ХӨЛСӨӨ УРСГАН ЯВАХААС ӨӨР ГАРЦ БИЙ

Нэг газраас нөгөө рүү, нэг хотоос өөр хот руу дамжин явахад алхах боломжгүй хол газар автобус, галт тэрэг, такси гээд тухайн орны санал болгодог тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх шаардлагатай болдог. Энэхүү үйл явц зарим хүмүүст тээртэй, цаг үрсэн санагдаж болзошгүй. Тэр дундаа овортой ачаатай бол хөлсөө урсган явахаас өөр гарцгүй. Харин аяллын компани энэ асуудлыг хувийн тээврийн хэрэгслээрээ шийдэж өгдөг нь давуу талтай.

АСУУДЛЫГ ШИЙДЭХ ТУРШЛАГА

Аяллын турш гэнэтийн хүндрэлүүд гарах магадлал бараг л 100%. Нислэг цуцлагдах, хойшлогдох гээд ямар ч асуудал гарч ирсэн энэхүү салбарын тогоонд олон жил чанагдсан туршлагатай хамт олон хялбар шийдлүүд санал болгож чаддаг. 69 жилийн туршлагатай хамт олноор аяллаа төлөвлүүлж, дурсамж бүтээх төгс аялалд хамрагдаарай. 

Жуулчин Компани

Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис

Утас: 7288-1212

Вэбсайт: www.juulchin.mn

Facebook: Жуулчин компани

Instagram: @juulchin.travel


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20