"НҮБ-ын Хүний эрхийн төв байрыг Улаанбаатар хотод байгуулах" амлалт өгчээ

Л.Бямбажав
2023/12/12

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.

Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус дээд, өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус арга хэмжээ дээр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах гурван үүрэг амлалтыг авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. 

Үүнд: 

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэх.
  2. “Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэх.
  3. НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах" хэмээн мэдэгдлээ.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулж буй “Хүний эрх-75” арга хэмжээний үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэж байна.

Өндөр түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан ба Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “She for He” санаачилгыг дэвшүүлж,  Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

Арга хэмжээний үеэр улс орнуудын засгийн газраас гадна хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг хүний эрхийг хангах тогтолцоонд оролцогч бусад тал мөн үүрэг амлалтаа танилцуулах юм.

Дээд, өндөр түвшний арга хэмжээ үргэлжилж байна.

 “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ дээр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах гурван үүрэг амлалтыг авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. 



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20