Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ

Л.Бямбажав
2023/12/20

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэж, тус  компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо. 


УИХ-аас 2010 онд баталсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай тогтоолын төсөлд "Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэс-Таван толгой" компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан. Мөн үүний дараа 2012 онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл батлагдсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан билээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-аар мөн тогтоол батлагдсан. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-д яаралттай өргөн барихаар шийдвэрлэлээ. 

Өнөөдөр Монгол Улсын  2,5 сая орчим хүн ЭТТ-н 18.4 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол дээрх тогтоолын төсөл батлагдснаар хувьцааг иргэд жигд хүртэнэ" гэлээ. 



2
angry
0
care
15
haha
1
liked
0
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.248
2023/12/24
1
0
Сонгууль дөхөөд ирхээр ийм олиггүй юм ярьж явхаа л больчих. Дэд бүтэц сургууль, цэцэрлэг багш нарлуугаа анхаар!!!!! Эх орон чинь үүнээс л хөгжих үү үгүй юу гэдэг дээсэн дээр байгаа.
Хариулах
103.212.119.248
2023/12/24
1
0
Хэн дуудхав дээ. Та нарын гар хөлийн үзүүрүүд бүгд хууль шүүхийн дээр ерөнхийлөгчийн хамт зайдалсан учраас....
Хариулах
202.21.107.119
Өчигдөр
3
0
irgedee huuraad surchihsan alialagch
Хариулах
139.5.216.180
Өчигдөр
0
0
Хуучин хулгай луйвар кекеке хөөрхий улны 3-сая өмбүү үхэрнүүдээ ахиад л тархидаж дагзадаад эхэллээ бидний ээж аавыг их хувьчлал бага хувьчлал гэсэн Эрээнд хэвлэсэн ягаан эрээн цаасаар үхтэр нь малласан одоо шинэ маллах цаасаар энэ 1072 гээч хоосон зүүд зэрэглээ шиг тоо гарт баригдахгүй идэхгүй уухгүй ломбарданд тавихгүй үхэхдээ өмчлүүлэхгүй нэг тийм сонгууль болгоны өмнө амилдаг хий үзэгдэл шиг тоогоо яриад эхэллээ улны ардууд өнөөх тоогоо сонсоод хадан гэртээ үүрдийн амралт автал үргэлжлэхнээгөөрхийс үлгэр жүжээгээр амьдраад байя аа улныхан минь
Хариулах
75.164.158.60
Өчигдөр
1
0
нефтийн үйлдвэр цахилгаан станц барихаа л түргэн хийж үз.
Хариулах
66.181.178.208
Өчигдөр
2
0
Иш нэг хэсэг авах ,нөгөө нь долоолгож намжаах бензинээ,үйлдвэрээ өөрсдөө хийе хурдан урагш хөгжид хүү яввя гээч ээ
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
2
0
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ЗУУНЫ ХУЛГАЙ
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
1
0
НОГДОЛ АШИГИЙН МӨНГӨӨР ӨӨ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
0
0
Цагаан сараас өмнө 10 жилийн ногдол ашигийн мөнгийг авч банкны өр тэглүүлье
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
1
0
1 сард УИХ ын гишүүн Б.Баттөмөр Ц.Анандбазар нар нэг хүнд ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг 2.000.000 төгрөг тараах тухай тогтоолын төслийг УИХ д өргөн барьсан .Яагаад хэлэлцэхгүй жил гаруй хав дарж байна
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
1
0
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОЛ ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ИРГЭНИЙ ДАНСАНД ОРОХ МӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН ЭНЭ ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ ЛУЙВАР . ЦАГААН САРААС ӨМНӨ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДЬЯ
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
0
0
10 жилийн ногдол ашиг аа авья
Хариулах
66.181.160.67
Өчигдөр
1
0
хулгайч изда удахгүй шоронруугаа зайлаарай. эрх мэдэл мөнх биш шүү МАНы хулгайчидаа!!!!
Хариулах
202.55.188.117
Өчигдөр
1
0
Huurah gej yadah yumaa ard tvmnee ta nar garna gej bitgii goridooroi
Хариулах
203.91.115.46
Өчигдөр
1
0
100% өгөхгүй бол хулгай тасрахгүй. Яадаг малнууд вэ.
Хариулах
2405:5700:310:e1e1:39f9:664:1c33:b7f3
2023/12/20
2
0
noogdol ashigaa uguhgvi bj huwitsaa ezemshvvlj yahiin
Хариулах
66.181.160.86
2023/12/20
4
0
шаадаг хулгайчууд
Хариулах
178.255.136.82
2023/12/20
0
0
Tsaasaar yah ve dee. Esvel umchluuleh heregtei.
Хариулах
2401:4900:81f6:c0e0:d88e:ee2e:c403:8a91
2023/12/20
0
0
Нүүрс иддэг хүмүүсээ хасаарайдаа, тэгээд бас нэг юм байна. 1072 гэж өгсөн, одоог болтол өгсөн нэртэй нөгөө авсан нэртэй. Зүгээр цаасан дээр байна.
Хариулах
66.181.181.15
2023/12/20
0
0
Ха ха шилний цаанаас чихэр долоолгоно гэгчээр хошгируулаж байна дөө
Хариулах
66.181.160.54
2023/12/20
0
0
noogdol ashigaa aviiyaa
Хариулах
2405:5700:301:1525:dc5b:752d:f9f8:5cc2
2023/12/20
0
0
ИНГЭСЭН Ч МАНАН ГАРАХГҮЙ, ХАР МАШИНААР САНАЛ ӨГӨХГҮЙ... СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙ
Хариулах
2405:5700:301:1525:dc5b:752d:f9f8:5cc2
2023/12/20
2
0
Ухаад авдаг юмыг нь авчихсан хөндий нүхээр бид хэд юу хийх вээ дээ хө
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20