Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа

Ц.Цэрэнбадам
2023/12/25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд,

Эрхэм монголчууд аа,

Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ,

Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж,  бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа.  
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан.
Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.
Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна.  
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.


2
angry
0
care
5
haha
10
liked
2
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.196
2023/12/26
0
0
Оюун-Эрдэнийн засгийн газрын амжилтанд атаархаж, сонгуульд дахин хэзээ ч амжилт олж чадахгүйгээ ойлгосон ардчиллын нэрийг барьсан ард түмний дайснууд үнэхээр бажгадаж байна даа. Зүгээрээ жингийн цуваа итгэлтэй урагшлахад жингэр нохойнуудын хуцалт ямар ч хамаагүй.
Хариулах
103.212.116.196
2023/12/26
0
0
Улс орныг дампууруулахад хүргэсэн хулгай, луйврын бүлэглэлийг зохион байгуулж удирдсан этгээдүүдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу хатуу ял шийтгэл оногдуулж, шүүхэд иргэний нэхэмжлэл гаргах журмаар буруу замаар олсон хөрөнгүүдийг нь хураан авч борлуулан орсон орлогыг нь ЭТТ ХК-ийн өнгөрсөн хугацаанд ард иргэдэд очих ёстой байсан ноогдол хувийг нөхөн олгоход зарцуулах хэрэгтэй.
Хариулах
103.212.116.196
2023/12/26
0
0
Улс төрийн намын тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр МАН, АН-ыг тараах цаг нь аль хэдийн болсон. Ингэж намыг тараагаад өөрийн үзэл бодол нэгтэй хүмүүсээр намыг шинэчлэн зохион байгуулж, шударга сонгуульд оролцож засгийн эрхийг авч чадвал ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маань улс төрийн шинэчлэгч, залуу ерөнхий сайд гэдгээрээ монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх болно.
Хариулах
183.177.100.4
2023/12/26
0
0
Маш сайхан мэдээ байна. Сайн ажиллаж буй Ерөнхий сайддаа баяр хүргэе
Хариулах
2405:5700:300:70f2:ac72:d874:b102:dccc
2023/12/26
0
0
АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийнхөө өмнө ийн хэлж байсан. ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ Намайг томилогдсоноос хойших 2 жил 10 сарын хугацаанд ажиллахад хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж авч замбараагүй үрчихээд, тэрийгээ 2015 онд Өршөөлийн хууль гаргаж, 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн явдал. Өөрөөр хэлбэл, хууль бусаар тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. шалгах л хэрэгтэй‼️
Хариулах
2601:1c2:4a00:350:d5b3:a634:1350:ea22
2023/12/26
0
0
manai zasgiin gazriin deer sandailsan urvagch hulgaich Elbegdorj Hurts sahal mi nar baigaa tsagt mongolchuud hezee ch uudluhgui
Хариулах
2405:5700:311:1813:de42:6fb6:5347:c006
2023/12/26
0
0
Нүүрс хулгайлж ахд түмний боломжийг хулгайлсан хүмүүсийг яах уу, гэр хорооллыг бүгдийг орон сууцанд оруулж болох мөнгийг хулгайлсан, орчин үед гэр хороололд усгүй халаалтгүй амьдарч байгаа улс дэлхийд Монголоос өөр алга
Хариулах
202.126.89.117
2023/12/25
0
0
Үнэн юм бол тэгээд татвараа багөсгаач,нөат аа 5 болгож чадахгүй байж битгий худлаа попроод бай!
Хариулах
202.126.88.118
2023/12/25
0
1
Өнгөрсөн 30жилд анх удаагаа Ерөнхий сайд сайн мэдээг ард түмэндээ дуулгаж байгаад баярлаж байна.Эх орны баялаг,төрийн мөнгөний хулгайчдад ноогдуулах хуулийн хариуцлагыг чангатгах,шударга үнэн байх зарчмыг хэрэгжүүлээрэйгэж хүсэж байна.Монголд иргэн бүр тэгш эрхтэй.
Хариулах
202.126.89.218
2023/12/25
1
0
Ene neeh l or darsan hvn henii tabisan oriig henii mongoor daraad bga ym ard tvmen hend ch orgvi shv bid nariin tatbariin mongoor tansaglchaad neg l ooroo mongo gargaad or darsan ym shig yrihiin bvvr neg ichih shinjgvi
Хариулах
202.21.125.66
2023/12/25
0
0
ЗАСАГ ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ, ТӨР ХҮЧТЭЙ ГЭДГЭЭ ОДОО МЭДРҮҮЛ.ШУУД БҮХ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРЬЖ ХОРЬЖ ШАЛГАЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРУУ... ТЭГВЭЛ ДЭМЖЬЕ...ОДОО БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ МЕНЕЖМЕНТ ХИЙДЭГ НОХОД БОЛЖЭЭ.
Хариулах
203.91.115.51
2023/12/25
1
0
Их гийгүүлж дээ муу сайн хулгайчууд. Та нарыг дахиж хэзээ ч сонгохгүй. Хэн энэ мөнгийг идэж уусан хэнээр төлүүлж байгаагаа яриач.
Хариулах
2405:5700:300:9a0e:e95f:1d23:b02d:236b
2023/12/25
0
0
Албаныхан ОХУ-аас шатахуун хэвийн орж ирээд байгаа гэж яриад байдаг, гэтэл ШТС-ууд олонх нь хоосон байх юм??!! Худлаа яриад байгаа юм уу, хаашаа юм бэ??!! Өнөө өглөө бензин олж авах гээд 7 буудлаас хойшоо Яргайтын богино хүртэл явлаа, Шадивлангийн доод (зүүн урд) Петровист А-92-т бөөн оочер, бусдад нь 92, 95 аль нь ч алга?!! Хэрэв гаднаас орж ирж байгаа нь үнэн бол жолооч нар банкаа дүүргэлээ ч гэсэн ингэж хоосрох ёсгүй?!! Ерөнхий сайдын түвшинд энэ асуудлаа ярьж шийдвэрлэх хэрэгтэй байна шүү!!! ШТС-ууд банк дүүртэл өгөхгүй, 50,000₮ л өгч байна шүү дээ!!
Хариулах
2405:5700:303:97a1:45e3:fbb1:1c34:7f30
2023/12/25
0
0
Ха ха хуцваа. Нам дагасан өлөн хулгайчдын идэж ууссан мөнгийг ард иргэдийн татвараар төлчихөөд их хуцнам
Хариулах
2607:fb90:3390:159:e478:299f:900e:d128
2023/12/25
0
0
ard tumnii ur bishee manangiin hulgaich nar huvasj idsen uriig ard tumen tulluu
Хариулах
61.255.174.254
2023/12/25
0
0
Худлаа бүлтрэнэ гэж үзүүлж өгөх юм. оюун -эрдэнэ !
Хариулах
66.181.161.69
2023/12/25
0
0
Шилэн дансаар ард түмэнд тайлагнах нь зөв байх одоо татвараа багасгаж ард түмнээ улнаас нь дээшлүүлэх ажил хийнэ гэдэгт итгэж бна.алдагдсан боломжоо эргүүлж авмаар бна хувьцаагаа өг.
Хариулах
103.212.119.72
2023/12/25
0
0
Кекеке цонхны цаанаас 3-сая улны өмбүү үхэрнүүдээ сайхан ч дагздах юм даа. Жил болгон л гэрэл харагдлаа найдварын оч гялсхийв хонгилийн үзүүрт гэрэл мнлс хийлээ зурагдсан пянзнууд өрөвдөлтэй ч юм даа өрийнхөө чанар хүү хувь төр гээд яаж ойлгохов дээ энэ намчин жаалууд.
Хариулах
202.126.88.118
2023/12/25
0
0
Сайхан мэдээ бн. Одоо эмч нарынхаа цалинг нэмэх шаардлагатай бнаа.том компанийн цэвэрлэгчээс бага цалинтай бн. Засгийн газзар ичих хэрэгтэй.
Хариулах
192.82.65.9
2023/12/25
0
0
Үгүй ээ одоо үйлдвэрлэлийг дэмж
Хариулах
202.55.188.113
2023/12/25
0
0
Ард түмэн нь хэзээ жарганадаа? Комунист дарлалд унаагаач унаад чөлөөтэй явж чадахгүй байна. Саяхан 1хүн 33 саяын өртэй гээгүй билүү? Ямар нь ингэж яриад байгаа юм?
Хариулах
202.126.88.176
2023/12/25
0
0
Оюун эрдэнийн засгийн газар сайн ажиллаж байна одоо нүүрэсчидийн хөрөнгийн хурааж улс эх орондоо үйлдвэрүүд барих хэрэгтэй
Хариулах
118.103.213.63
2023/12/25
0
0
Үлдсэн байгаа өрнийхөө жагсаалтыг гаргаж тавиач. Хятад улсад өргүй юм уу?
Хариулах
118.103.213.63
2023/12/25
1
0
Үлдсэн байгаа ву байна жагсаалтыг нь гаргаад тавиач.
Хариулах
66.181.179.201
2023/12/25
0
0
ooroo tolson yum shig yarihaa bolio alia salbadai mini
Хариулах
202.126.89.10
2023/12/25
0
0
Тийм бол одоо иргэдээс авдаг татвараа багасга
Хариулах
103.212.119.37
2023/12/25
0
2
үнэн бол онц байна. Нээрэн үү
Хариулах
2405:5700:301:88a3:250a:d07e:cf89:8f7c
2023/12/25
0
0
Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. 30 жилийн алдаа завхрал, хулгай луйвар, өр ширтэй тууштай тэмцэж амжилтанд хүрч байна.Баяр хүргэе. Улам их амжилт хүсье. Шударга ард түмэн нь ЗГ- аа дэмжиж байна.
Хариулах
202.55.188.113
2023/12/25
0
0
Цаана чинь нэг хэсэг хүмүүс Америк явж ирээд “Манай ЗГ муу гэнэ, огцруул гэлээ” жагсаал хийгээд байгаа юм биш үү?
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр 2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ 9 минутын өмнө
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй 21 минутын өмнө
Л.Месси өөрийн нэрийн "Messi, The Fragrance" сүрчгийг худалдаанд гаргалаа 32 минутын өмнө
Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо 1 цагийн өмнө
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно 2 цагийн өмнө
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Ц.Туваан ахална 17 цагийн өмнө
С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо 18 цагийн өмнө
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
О.Алтангэрэл: Авлигчдын хууль бус хөрөнгийг хураана 21 цагийн өмнө
Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
Дорнод аймагт бэлчээр булаацалдсан залуус нэгнээ хутгалжээ 21 цагийн өмнө
ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх заавар 21 цагийн өмнө
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна 22 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна Өчигдөр
Төв аймгийн иргэд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг л нийгмийн болж бүтэхгүй асуудлыг ил гаргадаг байсан Өчигдөр