Ж.Ганбаатар: Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж байна

Л.Бямбажав
2023/12/27

Шатахууны нийлүүлэлтийн цаг үеийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Арванхоёрдугаар сард нийт 71,000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52 мянган тонн АИ92 орж ирсэн байна. 52 мянган тонн АИ92 манай улсад хэдийн орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд буусан тоо юм. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж яваа. Манай дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ гэдгийг ард иргэддээ хэлье.

Үнэ нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл иргэдийн дунд байна, АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй.Евро-5 стандартын 92 бензин нэг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Өмнө нь 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан. АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан сайн мэдээтэй. Дизель түлшний сарын хэрэглээ 93 мянган тонн байсан бол сүүлийн гурван сар 120 мянган тонн болж нэмэгдсэн. Энэ уул уурхайн экспортын өсөлттэй холбоотой юм. 

АИ92 шатахууныг Шунхлай, Петровис, Тэс петролиум, Сод Монгол, Монсуль ХХК, Газ Ойл Нефть ХХК, Синчи-Ойл ХХК-иудын 200 гаруй салбар клонкоор зарж байгаа. 

Шижир-Ойл, Аргал ойл, Жаст-Ойл, М-ойл, Ти Эм Ойл, Хишиг Ойл, Номин Ойл, Бадрал Ойл, Хүрээ Инвест ХХК, Сангийн далай холдинг, Бор хуст хайрхан гэсэн эдгээр ШТС-уудаар АИ-92 зарагдахгүй байгаа" гэв.








1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.120
2023/12/28
0
0
Нефтийн үйлдвэрээ, Цах станцаа хурдан бариачээ. Хзн хүч хөрөнгө хаяад Энэтхэгээр нүүрсээр ажилдаг цах станцаа бариулаа
Хариулах
2607:fb90:3399:29aa:cda6:a0b0:f5ec:e53e
2023/12/28
0
0
ene hiuhediin biuruu bishee. aluurchin ebi hutrsiin baiguulsan niigerm
Хариулах
2607:fb90:3399:29aa:cda6:a0b0:f5ec:e53e
2023/12/28
0
0
kkk mongol ruu olon jil yavna daa
Хариулах
202.55.188.86
2023/12/28
1
0
Бүтэлгүй Гомбын маргааш. "Сүхбаатар " киноны Гомботой адилхан хөөрхөн шүү.
Хариулах
66.181.189.150
2023/12/27
1
0
Энэ балай өвгөн залуудаа сурлага муутай бсан бха дээр нь худалч яана даа
Хариулах
2405:5700:310:52f9:bc5b:2e6:b192:aad7
2023/12/27
0
0
Энэ хулгайч худлаа ярьж ханаагүй юу огцруулаач АН нхаан
Хариулах
66.181.178.180
2023/12/27
0
0
Шударга өрсөлдөөний газраас шатахуун түгээгч нар шударга бусаар ажиллаж байгааг илрүүлсэн. АРГА хэмжээ авах хэрэтэй. Зохиомол хомсдол үүсгэгч нарын импортлох эрхийг цуцлах ёстой
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20