Х.Баттулга: Гудамжид хүн хальтирч унахад ч намайг нөлөөлсөн гэж буруутгаж байна

Л.Бямбажав
2024/01/10

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр уулзлаа. 

Энэ талаар тэрбээр "Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн талаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй.  1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд тавьсан гэж яриад байгаа. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авлаа.

  

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудалд над руу дайрсан. УИХ-ын гишүүн байхад баривчилна гэсэн төрийн том дайралт байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гаднын хөрөнгө оруулалт орох үеэр ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх болсон" гэлээ.


0
angry
0
care
2
haha
3
liked
3
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.226
2024/01/15
0
0
Нүүрсчид өнөөдөр ууглана шүү !!!!,,,,цуглах юм байна шүү
Хариулах
202.126.89.58
2024/01/12
0
0
Монголыг 2 хуваах хооронл нь алалцуулах ажил нь энгээд эхлэлээ дээ. Путины АН болж дээ ингээд Монголчуул яадгийн харуулнаа
Хариулах
2405:5700:580:2f47:dcc6:c9f5:2352:5d6c
2024/01/11
0
0
Ард түмнээсээ ихийг хулгайлж хумсалсан болохоор чинь тэгж хэлж байгаа байлгүй дээ.
Хариулах
202.9.40.13
2024/01/11
0
0
Одоо та нар яах уу ард иргэдээ нүд чих мэдэх эрхэнд нь халдаж байгаад газар нутгаа худалдаад дуусах уу.
Хариулах
202.9.40.13
2024/01/11
1
0
Одоо МАН хан болсон сүлийн 8 жил хор хутгаж улс орноо сүйрүүлж дуусгалаа одоо бүгдийг нь буулгаж шалгах цаг болсон өчнөөн хөрөнгө оруулалт төсөв. Ковидын хуулиар баахаан ах дүү эргэн тойрноо хөлжүүлсэн ард түмэн мэдэж байгаа шүү. Ард түмний мэдэх эрх үзэл бодлоо илэрхийлэх хардах эрхэнд дэндүү увайгүй бүдүүлгээр халдлаа . Бүр цаашлаад шудрага дугарсан сэтгүүлчээ аваачиж хорьлоо
Хариулах
2405:5700:300:b74b:5166:6ee1:971d:7f6e
2024/01/10
0
0
төсөв, баялагын хөрөнгийг яасан бэ ? гээд л яриад байгаа шүүдээ
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20