Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй 5 залуу хосод өнөөдөр /2023.05.15/ Гэрлэлтийн гэрчилгээг нь ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдсан тус хүндэтгэлийн үйл ажиллагаа Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Гэрлэх ёслолын ордонд боллоо.
Ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Амгалан нарын албаны хүмүүсээс гадна гэрчилгээ гардан авсан гэр бүлүүдийн аав ээж, ах дүүс, ажил хамт олон, анд найзууд оролцлоо.
НИЙТ ГЭР БҮЛҮҮДДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна