Шинэ маршрутаар автобус хүлээх хугацаа 2-4 минут байна

Л.Бямбажав
2024/01/19

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэв.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм хэмээлээ.

Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй 600 автобусны ашиглалт, зохицуулалтын талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл:

-2009 онд улсын төсвийн хөрөнгөөр авсан 400 автобусны эргэн төлөлт олон асуудал дагуулсан. Тухайн автобуснуудаас авсан зарим аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс 2020-2023 оны хооронд оруулж ирсэн 402 автобус, энэ онд шинээр орж ирж буй 600 автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г гэрээ байгуулна. Эргэн төлөлт нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зориулагддаг байх зохицуулалт хийж байна гэсэн юм.

Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Автобусаар зорчих үнэд өөрчлөлт орох уу?

-Шинээр батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргана. Одоогоор энэ тухай шийдвэр гараагүй тул иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

-Автобусны төлбөрийн системд олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой юу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой юм.


10
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.136
Өчигдөр
0
0
Ядарсан иргэдээ автобуснаас олон бууж,суулгах, ажил сургуулиас нь хоцроох,олон удаа менге зарцуулж иргэдийн менгийг тонон шулах аргыг нянбактерийн иргэдийг шулах ажиллагаа гэнэ.
Хариулах
66.181.160.62
2024/01/20
1
0
шаагаад бүтэн цаг хүлээгээд автобус чинь ирэхгүй байна лалрын хулгайчуудаа. өмхий МАНин долоогчид нь бөөн баяр яг коммунизм шиг байна гээд л псдаа.
Хариулах
202.9.46.237
Өчигдөр
0
0
үхсэний чинь 2-4 минут вэ. 2-4 цаг болсон байна. Дарга нар цагийг минут гэж эндүүрч боддог юм байна.
Хариулах
202.126.89.73
2024/01/20
0
0
Автобус хаана явааг мэдэх боломжгүй, заавал гадаа зогсож даарч хүлээх шаардлагатай болсон, маш муу сайт байна. Хуучнаар нь, эсвэл google map ашиглах хэрэгтэй байна, орос, хятад, япон шиг google, yahoo, facebook, instagramm зэргээс татгалзаж чадахгүй нь тодорхой тул нууц гэж маяглахгүй хуучнаар нь, эсвэл гүүгл мап-р шийдсэн нь дээр. Хэрэгтэй байсан бол солонгос аль хэдийн авах мэдээллээ авчихсан байгаа
Хариулах
202.126.89.73
2024/01/20
0
0
Автобус хаана явааг яаж мэдэх вэ, мэддэг хүн байвал хэлээд өгөөч.
Хариулах
202.131.251.66
2024/01/20
0
0
ногоорсон ногоон хулгайчидын эх оронд тавтай морил энэ орон бол авилгалч хулгайч дээрэмчидын диваажин болсон газар шүү хулгайлаад бай шаагаад бай жүжээд бай улс орноо хөмрүүл сүйрүүл унагаа тартагтаа тулаад жинхэнэ сүйрч байгаад сэхэе
Хариулах
158.248.126.125
2024/01/20
0
0
Darga nar uursduu ene gargasan marshrutaaraa 14 honog-1 sar avtuusaar ajildaa yavj zasah yum bval zas
Хариулах
202.55.180.58
2024/01/19
0
0
Mission impossible
Хариулах
202.55.188.44
2024/01/19
2
0
Ёоо яачиж бодсон ийм их түгжрэлтэй байхад ямар ч богино эргэлттэй байгаад 2 _ 3 минут боллоо юү арл түмнийг яаж тамлах гээд байгаа юм бээ хуучин чиглэлүүд дээр нь автобусныхаа тоог л нэмээрэй ёоо хэлэх үг ч олдохгүй юмаа
Хариулах
202.9.46.198
2024/01/19
1
0
Харин тийм. Автобуснуудыг тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20