Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгохыг энэ сарын 25-нд хэлэлцэнэ

Л.Бямбажав
Өчигдөр

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай төслийг НИТХ ирэх долоо хоногт хэлэлцэн батална. 

Тодруулбал, одоо нэг удаа автобусаар зорчиход 500 төгрөг төлж байгаа бөгөөд 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй үйлчлүүлдэг. Үүнийг өөрчилж, нэг өдрийн зорчилтыг 1000 төгрөгөөр тооцож, өдөржин нийтийн тээврээр зорчиход цагийн хязгааргүй 1000 төгрөгөөрөө зорчих тухай тооцооллыг хийж байгаа аж.

Одоогийн байдлаар иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үнэхээр энэ хүмүүс нийтийн тээврээр зорчдог байсан бол зорчилтын хувь хэмжээ 20 гаруй хувь буюу ийм бага байх учиргүй. Эдгээр иргэд өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Тиймээс энэ зорчилтын хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй. Мөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах, нийтийн тээврийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тухай тооцоо, судалгааг хийж байна" хэмээсэн. 

Түүнчлэн өчигдрөөс эхлэн нийтийн тээвэр шинэ маршрутаар иргэдэд үйлчлэх болсон нь шүүмжлэл дагуулаад буй. Чиглэлүүд нь ойлгомжгүй, автобус хүлээгдэлт өмнөхөөсөө ч дордлоо гэж иргэд хэлж байгаа юм.

 Үүнд нийслэлийн удирдлагууд тайлбар өгөхдөө "Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно" гэв.



5
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.3
19 цагийн өмнө
0
0
Эргүү малнуудаа үнэхээр толгой чин хүрэхгүй гутамшигуудыг чинь ард түмэн мэдээд... тэвчээрийн утас тасарч ядан байхад...өөрчилж оролдож байгаа байдлаа л харчих...ажилаа өгөө чадвар алга...хуучин хэвээр нь явуулаад. чадвартайд нь ажилаа өг
Хариулах
66.181.160.3
19 цагийн өмнө
0
0
Хайлаастаас хар хорин ажилруугаа нэг автобусаар явчдаг байсан. Энэ одоо юун жонхуу бээ!!! 32 с ямарч автобус хороолол болоод баруун тийш байхгүй!!! Юун сохор номин бэ... дээр нь заавал талбай тойрж төв замаар 5 шард суухаар!!! Хайлааст ганцхан биш 7н буудал, Чингэлтэй, хойшоо чиглэлийнхэн шууд талбай орцгоо түгжирээд тойроод яаа гээд байгаа малнуудаа
Хариулах
66.181.160.3
19 цагийн өмнө
0
0
Хичээл сургууль орох гэж байна!!! та нарын хамааралгүй хичээл сургуульдаа түгжирээд яваад болоод байсан Хүүхдүүд !!!! Өчнөөн түгжирээнд хэд ч дамжуулж яаж ч тойрж явуулах гээд болгоод байгаан бэ...
Хариулах
66.181.160.3
19 цагийн өмнө
0
0
Нээх олон өөрсдөдтөгөө адилхан хоосон толгойтой цүнх баригчтай нөгөө хэд ч судалгаа байхгүй бөгс долоосон хэлбэр хөөсөн эргүү хүүрнүүдээ хуучин хэвээр нь явуулаач
Хариулах
66.181.160.3
19 цагийн өмнө
0
0
Ийм эргүү малнууд дээр байгаа болхоор хөгжихгүй байнашдээ ямар ч тооцоо судалгаа байхгүй...идшинд ч хэрэггүй зовлого гэдэг шиг малнуудыг хархаар нээрээ гутах юмаа
Хариулах
2405:5700:301:2956:a8f9:b68b:187a:5ce4
20 цагийн өмнө
0
0
Ene nyambaatar erguu har huur bnleeshd
Хариулах
202.21.107.55
21 цагийн өмнө
0
0
Joloochid munge gedeg yavdliig hyazgaarlah sain taltai bolovch olon avtobus damjij ajildaa irj ochdog. Humuust Dara the bolj bolzoshgui avtobus Kamer olon toil bolson yum bol "Belen mungeniihend" hariutslaga tootsood huuchnaaraaa 30 min dotor shillings suuhad unegui togtson sistemeeree yavbal zugeer baih shuu sain heleltseerei
Хариулах
202.9.41.17
22 цагийн өмнө
0
0
Идэр 9-н хүйтэнд ард түмнийг зовоодог энэ бол дарангуйлал МАН
Хариулах
2405:5700:300:697c:d4cc:664f:4d1e:3f66
22 цагийн өмнө
0
0
ergvv mal pizda
Хариулах
2405:5700:301:71e1:c124:1427:4f59:ac01
Өчигдөр
0
0
Huuchin chiglleere ybmaar bna huuhduud hicheel surguulidaa yaaj ywhiin bayan hoshuu bol buur bhgui bna arai yumaa naad zawaan janhuugaa boliod huuchinaar n ywuul huuhed ymar negen ersdeld orwol Nymbaatart gomdol gargah bolno gedgiig hatuu sanuulii
Хариулах
2405:5700:581:d2a:1cc3:3450:bf04:5dbc
Өчигдөр
0
0
huuchinaraal ywuulal da
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20