РИШИ СУНАК: Вэйп бүтээгдэхүүн тамхинаас гарахад тусалдаг ч хүүхэд хэрэглэхийг зөвшөөрөхгүй

Ц.Цэрэнбадам
2024/02/01

Их Британи Улсын Ерөнхий Сайд Риши Сунак энэ сарын 29-ны өдөр сургуульд зочлох үеэрээ нэг удаагийн вэйп бүтээгдэхүүнийг хориглох санаачилгаа танилцуулсан юм. Уг санаачилгыг парламентаар хэзээ хэлэлцүүлэх нь тодорхойгүй байна. Тэрээр мэдэгдэлдээ: “Вэйп бүтээгдэхүүнд урт хугацааны судалгаа шаардлагатай ба одоогоор янжуур тамхидалтыг бууруулах гол бүтээгдэхүүн болж байгаа ч хүүхдүүд хэрэглэхийг зөвшөөрөхгүй” гэжээ. 

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн нарийн бичгийн дарга Виктория Аткинс хэлэхдээ: “Вэйпийг зөвхөн насанд хүрэгчид тамхинаас гарах хэрэгсэл болгон ашиглах ёстой. Энэ нь  Англи улсад жилд 50,000-70,000 тамхичдыг тамхинаас гарахад хувь нэмэр оруулдаг” гэдгийг дурдаад, “Засгийн газрын "Swap to Stop" хөтөлбөрийн хүрээнд Английн насанд хүрсэн тамхичдын бараг 5 хүн тутмын 1 нь зуршлаасаа салж, эрүүл мэндийн үр дүнг сайжруулахад нь туслахын тулд зан үйлийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ВЭЙП иж бүрдэл авах боломжийг Засгийн Газар бүрдүүлж байгаа” гэсэн юм.

Уламжлалт янжуур тамхи нь Англи улсад нас баралтын хамгийн том урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаан хэвээр байна. Өдөр бүр бараг минут тутамд хэн нэгэн тамхинаас үүдэлтэй өвчнөөр эмнэлэгт хэвтдэг ба энэ нь нийгэмд жил бүр 17 тэрбум фунт стерлингийн зардал гаргадаг нь эрүүл мэндийн байгууллагуудад асар их ачаалал өгдөг юм.

Цаашид Их Британи улс тамхидалтын түвшинг 5% буюу түүнээс доош хувьд хүргэхийн тулд зөвхөн насанд хүрсэн, тамхинаас татгалзаж чадахгүй байгаа иргэддээ цахилгаан тамхи буюу вэйпийн хэрэглээг дэмжихээ илэрхийлсээр байгаа юм.

Монгол улсын хувьд цахилгаан тамхины зохицуулалттай болоогүй улсуудын нэг боловч хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газараас 18 нас хүрээгүй иргэдэд худалдан, борлуулахыг хориглох шийдвэр танилцуулсан билээ. Энэхүү шийдвэр нь залуу үеийг донтолтоос сэргийлэх зөв зүйтэй алхам гэж харж болох юм.

Монгол улсад жилд 4300 хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас бардаг бөгөөд жил бүр 20,000 хүн шинээр өвчилдөг гэх тоо баримт бий. Англи улсад тамхидалттай тэмцэх, тамхинаас татгалзуулах хөтөлбөр, төвүүд эрэлттэй байдаг бөгөөд энэхүү жишгийн дагуу Монгол улсад янжуур тамхичдыг тамхинаас гарахад туслах төвүүдийг нээж, үйлчилгээ үзүүлдэг болох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.  Мөн насанд хүрээгүй иргэдийн дунд янжуур тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа ба сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд сануулж байна. Эх сурвалж: https://www.gov.uk/government/news/disposable-vapes-banned-to-protect-childrens-health


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20