Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө

М.Төгөлдөр
2024/02/11

XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө /2024.02.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.


Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан, бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.



Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.93
2024/02/13
0
0
хэдийний мэдээлэл вэ? ЗГХЭГ-ын дарга солигдсон юм уу
Хариулах
2405:5700:300:ec25:291f:19f6:a127:2528
2024/02/12
0
0
3 өндөрлөг нь ирээд өргөёихөд яалхг бнаа
Хариулах
Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 50 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 57 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20