ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Ш.АДЪЯАМАА
2024/02/14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгалаа.
Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
 
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
            Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.


4
angry
1
care
2
haha
18
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:b2f7:8189:18ac:a04a:f2a6
2024/02/16
0
0
Гийгүүлж дээ. Хуралдаж хуралдаж иймхэн хурууны үзүүр дэх шийдвэр гаргах гэж. Онцгой байдалдаа олигтойхон техник аваад өгчиж чадахгүй бол Амарсайхан огцор. Улс орон нь өөдлөхгүй бол Засгийн газар нь огцор
Хариулах
2405:5700:300:a50:c8bd:cdaf:a4a3:1b2e
2024/02/15
2
0
Бид энэ олон баяраа болиод зун намар нь Ажилгүй залуучуудыг дайчилж хадлан тариагаа илүү хурааж уувал бидэнд хэрэгтэй байна.Өнжсөн өвсийг будаатай холиод хивэг хийгээд хадгалбал хэдэн жил ч хадгалж болно.Одоо нэгийг бодох цаг болсон. Бид өнгө мөнгө харж наадам хийхгүй Өнө эртнийгээ бодож МАА Газар тариалангаа сайн бэлдэж баймаар байна аа.
Хариулах
122.201.31.2
2024/02/15
1
0
Морин хуурыг заавал тоотой болгоно гэж байхгүй хэд хэдээрээ байх ёстой бол байлгах хэрэгтэй . Морин хуур үндэсний хөгжим олон байх тусмаа байлгах ёстой шүү. Хийх юмаа олж ядахдаа соёл сурлагаар тогломооргүй байна шүү.
Хариулах
2405:5700:501:5b35:955d:ab2d:5638:f207
2024/02/15
0
1
Морин хуурын чуулгыг орон тоог нь нэмж, найрал хөгжмийн хэмжээнд хүргээд байгаа юм бишүү?! Юмны учрыг олж байж олон юм донгод
Хариулах
202.55.188.115
2024/02/15
0
0
энд.онцолж хэлье.1боодол.өвс дорнодод 4000төг бэлдсэн Улаанбаатар оруулахад 1боодол өвс 6000төг,Говь-Алтай руу 1боодол өвс 7000төг тус тус тээврийн зардалд жолооч нарт өгч бна. энийг л зохицуулбал хямд.өвс бна даа
Хариулах
202.126.91.73
2024/02/15
0
0
Өөр сурталчилах асуудал зөндөө. Хулгайч нарт ямар арга хэмжээ авч байгаа.зудтай нутгуудаар төр засгаас ямар тусламж үзүүлж байгаа талаар мэдээлэх юм алга уу
Хариулах
2405:5700:310:b9ca:d440:e638:f019:369f
2024/02/14
1
0
Юм л бол өөнтөглөж шүүмжлэх юм. Үүний оронд Санал бодолоо хэлэхэд яадаг байнаа. Бусдыг шүүгээд шүүмжлээд бацхдап айхтар юм . Өөрөө юү бүтээсэн юм бэ?
Хариулах
202.9.40.252
2024/02/14
0
0
15 жилийн өмнө "Морин хуурыг гэртээ зал" гэж ерөнхийлөгч зарлигдаж билэээ...айл бүрт хэв загвар муутай, том, жижиг халтар хултар хуур аятай юм шороонд дарагдаж хэвтэж бгаад салахын түүс болж хогонд залагдсан. Саяхнаас Чингисийн иш хөрөг гэж бас хөөрцглөх болов. Чингисийн хөрөгтэй архины шил сүүлийн 35 жил айл бүрт бүү хэл гудамж талбай, зам харгуй,овоогоор үүрэн хөглөрч барагдаж дуусдаггүй адгийн хог болж ирлээ. Урлангийнханы бизнесийг тойруугаар дэмжих энэ болхи аргыг хэн сэддэг? Зарлигдсныхаа хувьд Ерөнхийлөгч 10-аас дээш хувйг хүрттдэг байх аа??? Хүндэтгэж биширэх ухааныг Тархи толгойд нь суулгаж өгдөг болохоос дургүйг нь хүргэхээр болхи зураг хөрөг, хуураар хол явахгүй байгааг урдах ажлуудаасаа хардаггүй ээ . Тэргүүний зөвлөхүүд гэж ийм ажил сэдэж цалин хангамж эдэлдэг ядмаг гаруудтай даг аа? 21-р зуун ш дээ? ийм туслах зөвлөхүүдтэй 3 өндөрлөг яана даа
Хариулах
2405:5700:310:4ada:94d8:e415:4d08:52a5
2024/02/16
0
0
Хэлэх муу үг алга. Ингэж ажил хийхгүй ээ. Чаддагт нь ажилаа өгцгөө.
Хариулах
2405:5700:300:e5c1:b767:22aa:e4c9:d4e8
2024/02/15
0
0
Үнэн шүү, хэрэгжүүллээ гээд том жижиг, баян ядуу, боловсролтой боловсрллгүй хэн ч бай энэ тал дээр ,заавл иймэрхүү хөөрцөглөөд ч байгаа юм шиг өнгөц талын юм сэдэх юүүнд нь үүнийгээ ажил хэрэг ч юм ши6 бүтээн байгуулалт үйдвэр машин механизмтай болоод өндөр.цалин хангамжтай ажлын байр бий бллгоцон ч юм шиг ямар үхсэндээ сүржин2 үгтэй даржин ярих дуртай юм бэ!!!!!???? ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ЮМНУУД !!!!!!! Вэ!!!!!!!!!
Хариулах
203.160.71.75
2024/02/14
0
0
Дээд боловсролыг самрахаа зогсоочээ!!!
Хариулах
2405:5700:310:bad8:e498:e2dc:8766:8396
2024/02/14
0
0
Аймгууд ялангуяа цасанд дарагдсан их өвс байна Техникээр билчээр зам гаргахад туслахад болж байна Юун 5 прес өвс бэ Туршлагагүй сайд сүржигнээд байх юм даа. Бүрэн болон өндөржүүлсэн бэлэн байдал малчдад ямар нөлөөтэй байхав Хүнд аймгуудын дарга нарт үүрэг өг.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр 2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй 2 цагийн өмнө
Л.Месси өөрийн нэрийн "Messi, The Fragrance" сүрчгийг худалдаанд гаргалаа 2 цагийн өмнө
Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо 4 цагийн өмнө
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно 4 цагийн өмнө
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ 19 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Ц.Туваан ахална 19 цагийн өмнө
С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо 20 цагийн өмнө
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө
О.Алтангэрэл: Авлигчдын хууль бус хөрөнгийг хураана 23 цагийн өмнө
Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
Дорнод аймагт бэлчээр булаацалдсан залуус нэгнээ хутгалжээ 23 цагийн өмнө
ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх заавар 23 цагийн өмнө
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна Өчигдөр
Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна Өчигдөр
Төв аймгийн иргэд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг л нийгмийн болж бүтэхгүй асуудлыг ил гаргадаг байсан Өчигдөр