Х.Ганхуяг: Сар шинийн баяраар ажлын тав хоног амардаг болох санал гаргана

Ш.АДЪЯАМАА
2024/02/16

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баяраа монгол түмэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан сар шинийн баяраар гурван өдөр амардаг. Гэвч иргэд олон нийтийн зүгээс бусад баяр ёслолоор амардаг байдлыг халж, улмаар сар шинийн өдрүүдийн амралтын хоногийг нэмэгдүүлэх ёстой гэх саналыг гаргаж буй. Үүнд, эдийн засагчид болон зарим улстөрчдийн зүгээс ч байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үндэсний уламжлалт хоёр баяраар л урт хугацаанд амарч, бусад баярын өдрүүдээр ажлаа цалгардуулахгүй байх иргэдийн саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байсан. Тэгвэл тэрбээр эл асуудалд дахин байр сууриа илэрхийллээ.

"Сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргаж байгаа. Бусад баяр гэгдэх тэмдэглэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй. 

Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.

НЭГ: Ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш Валентины баяр, Сүнсний баяр, Зул сар, Хар Баасан гариг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж чухал өдрүүдийнх нь нэг болсон. Төв азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн Монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд бол эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.

ХОЁР: Эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь манай улсын хувьд 3-р сарын 08-нийг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилдд 20-иод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлд өдрүүдийг баяртай ялгаж салгах тал дээр анхаарах нь цаг үеийн шаардлага болжээ.

ГУРАВ: Ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ" гэжээ.


1
angry
0
care
0
haha
13
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.129
2024/02/28
0
0
Өөр хийх ажил алгауу ганхуягаа. Барааны үнэ хэт өсөж бна. Үнийн хязгаарлалт хийх талаар засгийн газрын байгууллага гаргаж ажиллуулмаар бна.
Хариулах
202.5.198.52
2024/02/20
1
0
Зөв зөв
Хариулах
2405:5700:310:c98b:c5ad:2d31:3225:1c7a
2024/02/17
0
0
Маш зөв цус ойртсон өнөө үед ураг төрлөө мэдэх нь маш чухал,төрд зайдалсан эрлийз хурлийзууд цус ойртож монгол сөнөхийг хүсэж бгаа шүү тэдний эсрэг тэмцье 10 хоног болгоод бусад баяруудыг болиул ээлжийн амралтын хугацааг багсага
Хариулах
59.153.113.82
2024/02/17
0
1
UHSENIIH N AMRAH VEE TERTEI TERGUI YUUUCH HIIDEGGUI AJILGUI HEDEN ZUUN MYANGAN MALTAI BAIJ BAS AMRALTAA SUNGAH YUM YARIDAG IIM MANUUHAINUUDIIG YAAJ IH HURALD SONGODOG YUM BEEEEE ENE ULS ORON YAAJ HUGJIH YUM BEEEEE
Хариулах
202.126.90.2
2024/02/17
0
0
Үндэслэл нь ёстой зөв бна. 7 хоног баисан ч болно. Дотоодын аялал жуулчлал шүү дээ
Хариулах
2405:5700:5c1:2101:d1e9:8673:1aa1:7306
2024/02/16
1
0
2 хоног болгоё амралт, удаан сэтгэх хоёроос болж дэлхийгээс арчигдлаа бид.
Хариулах
202.21.107.30
2024/02/16
1
0
Bid zuvhen zolgoltiin tuld amid arch baigaa yuu?
Хариулах
66.181.181.33
2024/02/16
0
1
Зөв зөв 5-7 хоног
Хариулах
43.242.242.59
2024/02/16
0
0
зөв. Бурхан багшийн төрсөн өдөр, Март зэрэг жижиг баяруудаа болих хэрэгтэй
Хариулах
192.82.92.204
2024/02/16
0
0
Мартын 8, Их дүйчин өдөр, Улс тунгаласан өдөр, Үндсэн хууль баталдсан гэдгийг болиулаад,,,, Цагаан сар, Наадмаа ажлын 5 өдөр болгох хэрэгтэй
Хариулах
203.17.23.87
2024/02/16
0
2
ЗӨВ ӨӨ. Цагаан сараар Монгол түмнээрээ бэлдэж, ахмад настан, ураг саднаараа орж, Монгол ёс заншилаа сэргээдэг бараг ХАМГИЙН ЭРТНИЙ баяр. Гэтэл 3 хон хоногт хэдэн 100, мянган км туулж золгох гэж яардаг, нойргүй, яарч балмагдан явдаг. Үүнээс болж олон сөрөг асуудал үүсэж байна. Цагаан сараар 5 ХОНОГ амраах нь зөвөөсөө зөв. Бидэнд амралт ихдээгүй. Дэлхийн олон улс тэр дундаа өндөр хөгжилтэй, эсвэл хөгжиж байгаа гээд ихэнх улс биднээс дундаж хоногоор илүү амардаг. Монгол улс ядуу буурай, түгжрэл их, стресс их байна. Өвөлжингөө муухайгаар хэлэхэд "Зовсон" улс цагаан сараар энэ бүхнээ давж байна. Тэгтэл 3 хоногт хаанаа амжих вэ? Энэ бол зөв ажил. Ганхуяг гишүүн ажил хэрэг болгоорой. Амжилт!
Хариулах
203.17.23.87
2024/02/16
0
0
ЗӨВ ӨӨ ЗӨВ
Хариулах
66.181.166.10
2024/02/16
0
0
МОНГОЛД БАЯР, АМРАЛТ ХОЁР БАГАДААГҮЙ БАЙХ ӨӨ. ЗӨВХӨН ЦАГААН САР, НААДАМ ХОЁРООР Л АМАРДАГ БАЙХ. БУСАД БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМАРДАГГҮЙ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БАЙЛГАВАЛ ЗҮГЭЭ БАЙНА. ЭРХЭМ ГИШҮҮД ГЭГЭЭН ОЮУНДАА БОЛГООН ТУНГААНА УУ.
Хариулах
2405:5700:311:3075:f9db:17f2:b4d8:28d1
2024/02/16
1
0
Дахиад л амрах олон хоногоор амрах. Одоо болиочээ. Ядуу улсууд байж яаж амрах тухай бодож бна аа. Одоо бүр ядуу сэтгэлгээндээ бзр мөсөн автлаа
Хариулах
202.126.90.106
2024/02/16
2
0
энэ хүн амрах л тухай!яриал пллпроод бхийн ард иргэдээ ажилтай орлоготой болгох талаар ярьдаггүй залхуу ард түмнийг улам залхуу болгох гээд бхийн
Хариулах
2405:5700:310:bad8:40e:be50:4d77:6ba3
2024/02/16
1
0
Тэмдэглэлт өдөр болох шашны баяр. Ардын армийн баярыг бүх эрэгтэйчүүдийн баяр гэнэ Эмэгтэйчүүдийн баяр 2 болчихсон байна. Барилгачдын гэх салбар бүрийн баярыг амралтгүй болгое Сайн судалгаа гаргая Нөгөө санал эавдаг юмаа ажлуулаарай Асуулт нь баяруудыг цөөлж 2 баярыг 5 хоног тэмдэглэх эсэхээр авна шүү
Хариулах
2405:5700:300:3050:14a6:4fdb:ad87:c1ee
2024/02/16
1
0
Ha ha hiih ajil ni olddoggui ym bh daa.
Хариулах
64.119.29.243
2024/02/16
0
1
Зөв шдээ 5-7 хоног
Хариулах
2405:5700:300:e052:dcca:ec01:e44f:1fba
2024/02/16
2
0
15 болгоё, МАН сонгуулийн жилд томсгосон тойрогтоо хахууль буюу бэлгээ тарааж амжихгүй байна.
Хариулах
103.41.93.78
2024/02/16
0
0
10 болгоё
Хариулах
202.126.91.100
2024/02/16
3
0
Баяр чинь багадаагүй шүү цагаар цалин авдаг хүмүүс хэцүүдлээ
Хариулах
Шинэ мэдээ
Таен монголд тоглолтын хамтрагчаар Солонгосын шар айргийн брэнд Терра сонгогджээ 3 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 5 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 5 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 6 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 8 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 8 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 8 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 8 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 8 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр