Б.Батбаатар: Улс төрийн 35 намын удирдлагыг дугуй ширээний ярилцлагад урьж байна

Ц.Цэрэнбадам
2024/02/19

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн байдлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлснээр манай улсад цас зудын байдал байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэлээ. Байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.

Цаг үеийн бэрхшээлийг монголчууд бид нэгдэж байж ард нь гардаг. Тиймээс энэ хэцүү цаг үед нэгдэж бие биедээ туслахыг уриалж байна.

Миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хэвлэлийн хурал зарлаж АН, МАН-ын намаас бусад 35 улс төрийн намыг нэгдэхийг уриалсан. Өөрийн биеэр 15 намын удирдлагатай уулзсан. Тэднээс 10 орчим нам нь нэгдэж хамтрахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд буй.

Хоёрдугаар сарын 21-нд буюу нөгөөдөр 11:00 цагаас дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын удирдлага болон төлөөллүүдийг урьж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд энэ хурлыг зохион байгуулахад танхимаар хангаж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу нь гарна. Энэ хүсэлт маань бүтэхгүй бол өөр газар хайж олно.

Дугуй ширээний ярилцлагыг ил тод нээлттэй хийнэ. Энэ хурал хэвлэлийнхэнд хаалттай болно. Харин ярилцлагаас гарсан мэдээллийг оролцсон улс төрийн намын удирдлагууд өөрсдөө мэдээлэл хийх бүрэн эрхтэй" гэлээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.10
2024/02/19
0
0
Энэ олон нам хичнээн жил хэдэн сонгуулв өнгөртөл тэсэх вэ цөөлмөөрөө
Хариулах
202.21.125.66
2024/02/19
0
0
ТУМБААШАА ОДОО ЧИ Л ДУТАЖ ГЭНЭ. ЯГ ЯАХ ГЭЭД УЛС ТӨР ЛҮҮ ХООЛОО ХАЙГААД БАЙНА.ЦААНА ЧИНЬ ХӨДӨӨ ОРОН НУТАГ МАЛ ХАР ХҮНГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА 35 НАМЫН ГИШҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ЦУГЛУУЛААД ТУСЛАХ АЯНД НЭГД. ТА НАР ХУРАЛДАЖ ЮУ ХИЙХЭВ.
Хариулах
103.41.93.134
2024/02/19
0
0
Avtomashin unah erhend halddag nyanbaatariin MAN d sanalaa uguhgvi e urd ni AN n Batvvl ingej balairch bgaad bagaaraa yalagdsan shu nyanbaataraa zailuulaad nomer dugaraa zvgeer olgodog bolgooroi
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20