Мөнххаан суманд 80 тонн өвс, 90 тонн тэжээлийг татан төвлөрүүлж тараалаа

Ц.Цэрэнбадам
2024/02/26

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Зүүн бүсийн шуурхай бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Улс, аймгийн Онцгой комиссын хамтарсан хурлыг хуралдуулж, сумын удирдлагуудад цаг алдалгүй шуурхай ажиллах үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Аймгуудад хуваарилсан хивэг, тэжээл, улаан буудайг яаралтай татан авч, малчдад шуурхай хүргэхээр зам гаргаж буй трактор дунджаар өдөрт 30 км зам гаргаж байна. Тиймээс Зүүн бүсийн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн зудын эрсдэл өндөр аймгуудад ажиллаж үеэрээ Улсын онцгой комиссоос гаргасан хоёр ЗИЛ-131 машиныг ажиллах хугацааг сунгаж 21 хоног болгов.

Зам гаргахад шаардлагатай шатахууныг УОК-оос гаргах, сумын давсан орлого, аюулгүйн нөөцийг зудыг даван туулах ажилд зарцуулах үүрэг, чиглэл өглөө.

УОК-оос дэмжлэг болгон өгч буй шатахуунаар одоогоор 4 багийн 416 км замыг нээгээд байна.

Суманд 80 тонн өвс, 90 тонн тэжээлийг татан төвлөрүүлж тараасан. Өвс тэжээлийн тусламж нэн шаардлагатай, цаашид малын хохирол ихтэй өрхүүдийг малжуулах асуудалд онцгойлон анхаарал хандуулах хүсэлтийг сумын онцгой комисс тавилаа.

 

1169 малчин өрхтэй Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй төмөр зуд нүүрлэсэн. 2023 онд 410 мянган толгой мал тоолуулснаас 40 гаруй мянган мал Дорнод аймгаар, Матад сум руу оторлож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:302:58e5:6c77:64f2:280e:5ed8
2024/02/28
0
0
Малаа дуусчихаад ахиад мал мөнгөөр авна. Ашиг туусыг нь үзээгүй байтал ахиад зуд болно.Амьдрал дээшлэх үү.Хөдөөд өөр ажлын байр бий болгоо.Төр засаг.
Хариулах
2601:243:c07:880:e909:948a:63e:a220
2024/02/26
0
0
neg l tom xoorog tom mashin omsoj torgo durdand bue orooson zalxuu xumuus xubiin omch biz dee oorsdoo beltgelee xuu
Хариулах
2601:243:c07:880:e909:948a:63e:a220
2024/02/26
0
0
100 jil gej zunjin hamarjin arxi torgon deel omsoj bayrxaj neg negendee uunii orond obs tejeelee beltgex ny yasan yum ta naryn xubiin omch biz dee odoo yundaa gonjignood baunaa
Хариулах
202.126.91.48
2024/02/26
1
0
хашаа хороогоо бэлдэх өтөг бууцаа бэлдэх нь малчдын өөрсдийнх нь цэвэр хариуцлага ш дээ
Хариулах
202.126.91.48
2024/02/26
1
0
найр наадам хэсэж бхийнхаа оронд өвөлжөгөө өргөтнөөд олон мал орох болоижтой болгоод хуурай бууц бэлдээд доор нь лэвсэж өгөөд өглөө эрт малчид үхэр малаа хөөж гаргаад хэвтэрт нь шээлгжхгүй бол яах ч гүй ш дээ даанч өглөө өмхийхтлөө унтаад үнээ малаа саадаггүйм бна лээ ш дээ би нэг айлд очсон тийм л юм бна лээ үнэхээр арчаагүйгийн шинж ш лээ
Хариулах
202.126.92.173
2024/02/26
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
202.126.91.48
2024/02/26
1
0
малчид өөрсдөө залхуу ш дэээ мал идшээсээ илүү их даараад ядардаг бхгзй юу хэвтэр мэвтэрийг нь хуурай сайхан бууц дэвсэж өгөх хэрэгтэй ш дэээ дулаахан сарөвч бх хэрэгтэй ш дээээ
Хариулах
103.9.90.100
2024/02/26
0
0
ЗАСГИЙН ГАЗАР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАХ ТАЛ ДЭЭР ЯМАР АЖИЛ ЗОХИОЖ БАЙНА
Хариулах
103.9.90.100
2024/02/26
1
0
Зунжин найр наадам сумын ой аялал зугаалга... одоо л мал малчин хоёр оо санаа зовж нэмэр байна уу
Хариулах
103.9.90.100
2024/02/26
0
0
70 САЯ ТОО ТОЛГОЙ МАЛЫН АЛИНД НЬ ӨВС ХИВЭГ ӨГӨХ ВЭЭ ДЭЭ
Хариулах
103.9.90.100
2024/02/26
0
1
МАЛЫН ТОО ТОЛГОЙГ ЦӨӨЛӨӨД ФЕРМЕРИЙН МАЛ АЖ АХУЙГ УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙТАЙ ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮТЭХГҮЙ
Хариулах
103.9.90.100
2024/02/26
1
0
Дулаахан өвөлжөө битүү хашаа саравчгүй өвс хадлан аваагүй байж мал маллаж болох уу. энэ малчдын хариуцлага гэж байна уу
Хариулах
103.9.90.100
2024/02/26
1
0
зун намар өвлийн бэлтгэлээ хангах арга хэмжээ авсан юм уу ер нь
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20