Ажлын байрандаа архидан согтуурсан иргэдийг ₮25 мянгаар торгожээ

Ц.Цэрэнбадам
2024/02/26

Энэ сарын 2-нд цахим сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудын бичлэг цацагдсан. Уг бичлэгт "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар согтуурч, зүй бус үйлдэл гаргаж байгаа нь бичигдсэн юм. 

Үүнтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргаж ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар мэдэгдэж байв.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгожээ.

Эх сурвалж: ЦЕГ


2
angry
0
care
5
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.139.43
2024/02/27
0
0
архидан согтуурсан гэж 25000 торгосон нөгөө ажлаас халсан нь байгууллагын дотоод асуудал
Хариулах
2405:5700:310:ffe2:b400:89f0:ce10:f272
2024/02/27
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
82.28.55.56
2024/02/27
0
0
хөдөлмөрийн хуульд 2 давхар шийтгэл оногдуулах ёсгүй биздээ 1.ажлаас халах 2. 25 мянган төгрөгөөр торох зэргээр 2. хорин таван мянгаар торгох
Хариулах
122.201.31.40
2024/02/26
0
0
Ajil dre bugsdsun biz de hyamdhan ym bna 25k
Хариулах
2405:5700:300:37f8:f8fe:5b54:8973:68f2
2024/02/26
0
0
Шаалцсан юм уу шаалцаагүй юм уу. Тэр 4 залуутай..
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20