Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж байна

Ц.Цэрэнбадам
2024/03/10

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд

  • Баянзүрх дүүргийн 150
  • Чингэлтэй дүүргийн 139,
  • Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна.

Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан.

Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг мэдээллээ. 

Эх сурвалж: НОБГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:6709:bd98:94c7:4a5d:a603
2024/03/11
0
0
Хайран цаас
Хариулах
202.9.47.41
2024/03/10
0
0
Хуц
Хариулах
2405:5700:300:ed9c:597c:7579:74e5:e27
2024/03/10
0
0
Нүүж явмаар юм даа. Өвөл хавар, халиа тошин, зун намар үерт өртөөд эд хөрөнгө амь насаараа хохирно доо. Гамшиг болохоор татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулах, төрийн тусгай албан хаагчдаар зарц хийн үер уснаас эд хогшилоо зөөлгөж, үүрүүлж дүүрүүлээд явж байдаг , бусдад төвөг учруулдаг айлууд шүү. Төсвийн мөнгийг хариуцлагагүй, өөрсдийн буруугаас эрсдэлд орсон айлуудад зарцуулбал эргэж нөхөн төлүүлдэг торгууль тавьдаг болгомоор байна.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20