Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан учраас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болжээ.
Даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж, хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээсэн байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна