Н.Учрал: Хакеруудын хар зах дээр Монголчуудын хувийн мэдээлэл зарагдаж байна

Ш.АДЪЯАМАА
2024/03/12

Кибер аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2024.03.12/  Төрийн ордонд хуралдлаа. Цахим хөгжил харилцаа холбооны сайд, КАБЗ-ийн дэд дарга Н.Учрал хурлыг удирдан явуулсан байна. Монгол Улсад хаягласан кибер халдлага, зөрчлийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ.

Олон мянган иргэний хувийн мэдээллийг алдаж, хакеруудын хар зах Dark web дээр зарагдаж байгаа тул хуулийн дагуу хянаж шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, халдлагаас цэвэрлэх үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан байна.

         Арилжааны нэгэн банк халдлагад өртөж, 1,4 сая гаруй хүний регистрийн дугаар, ажил, гэрийн хаяг, банкны бүртгэлийн дугаар  зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг хар зах дээр 700 долларын үнэтэй зарж байсан. Ашигладаг бүртгэлийн дугаараар нь хөөж, аль банк үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсаныг тогтоосон байна. 

Энэ тухай Н.Учрал сайд хэлэхдээ "Нэгэн ББСБ-ын зээлийн аппликейшн халдлагад өртөж, хүний хувийн мэдээлэл алдагдсан нь тодорхой болсон. Хувийн нууц үг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл алдагдсан тул цахим залилан хийх аюул заналхийлж байна. Алдагдсантайгаа адилхан нууц үг ашигладаг бол банк, санхүүгийн бусад платформууд дахь данс нь дагаад эрсдэлтэй болсон гэсэн үг юм.

Мэдээллийн технологийн сургалтын төв хамтрагч 500 компани, байгууллагын 3000 гаруй ажилтны мэдээллийг алдаж, хар зах дээр зарагдаж байна. Энэ мэдээллийг ашиглан, фишинг, fraud төрлийн халдлага явуулж, санхүүгийн хохирол учруулах боломжтой болсон.

Төрийн нэгэн байгууллагын систем, сүлжээнд хандах хандлага хар зах дээр нээлттэй зарагдаж байна. Төрийн байгууллагын системд шууд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх, өөрөөр хэлбэл түлхүүр, кодыг нь plain text хэлбэрээр худалдахаар байршуулжээ.

Зочид буудал, амралт, жуулчны баазын онлайн захиалгын нэгэн сайт халдлагад өртөж, Монгол Улсын 36 мянган иргэний хувийн мэдээлэл хакеруудын хар зах дээр зарагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 36 мянган монгол хүний иргэний үнэмлэх, зураг, овог нэр, мэйл хаяг, утас, хувь хүний нарийн тодорхой мэдээлэл задарсан байна.

Кибер аюулгүй байдлын тусгай албад, кибер мэргэжилтнүүдийн баг хүний хувийн мэдээлэл алдсан төр, хувийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, цэвэрлэж хамгаалах, хариу арга хэмжээ авах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

 КИБЕР ГЭМТ ХЭРЭГ ОГЦОМ ӨСӨЖ БАЙНА

 Дэлхийн 16-64 насны хүн амын 66 хувь нь интернэт байнга хэрэглэж, өдөрт 6 цаг 40 минутыг зарцуулж байна.  Фэйсбүүк, Х зэрэг нийгмийн сүлжээнд өдрийн 2 цаг 23 минутыг зориулдаг болжээ. Кибер гэмт хэргийн хохирол дэлхий дахинд 2024 онд 9,2 их наяд доллар, сард 766 тэрбум доллар, ердөө ганцхан цагт 11,6 тэрбум буюу манай улсын жилийн төсвөөс давахаар байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2020 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын тайлангаар Монгол Улс 194 орноос 99 дүгээрт эрэмбэлэгджээ. Азийн бүс нутагтаа 37-оос 22-т, Эстонийн Цахим засаглалын академийн Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн 2021 оны тайлангаар 160 улсаас 123 дугаарт орсон байна. Эдгээр тайлангаас хойших хугацаанд Монгол Улс кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, үндэсний тогтолцоо, стратеги, хариуцах байгууллага бүтцүүдтэй болж ажиллаж эхэлсэн нь индекс өсөж сайжрах нь зайлшгүй юм.

Монгол Улсад дунджаар 37 ISP 8921 IP хаягт хамааралтай 83672 халдлагад өртсөн байж болзошгүй, 3080 нийтэд ил болсон эмзэг байдал, 1525 орчим аюул занал учруулж болзошгүй эвент илэрч байна. Халдлагын дийлэнх нь мэдээллийн систем, электрон тоног төхөөрөмжид хортой код суулгах хэлбэрээр ирдэг байна.

2019 онд цахим орчны 15 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2023 онд 8910 болж огцом өсжээ. Кибер гэмт хэргийн 83 хувийг эзэлдэг цахим залилан 2020 онд 189 бүртгэгдэж байсан бол 2023 онд 7905 болсон  байна.

 Монгол Улс кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг вэ?

 Кибер аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл хамгаалах багц хуулиудтай болж, Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд КАБЗ-ийг тэргүүлж, ЦХХХ-ны сайд, ТЕГ-ын дарга нар дэд даргаар нь ажилладаг. Кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх дүрэм журам, үндэсний тогтолцоо, стратеги, төлөвлөгөөтэй болж, мэргэжилтнүүдээ сурган бэлтгэж байна.  

Цэргийн командлал, Үндэсний төв, Нийтийн төв гэсэн гурван байгууллага кибер аюулгүй байдлыг хамгаалж, халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үүрэгтэй ажиллаж байна.

 Өнгөрсөн хугацаанд КАБЗ-ийн Ажлын албанаас:

  • Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Кибер тусгаар тогтнол форум,
  • Японы ЖАЙКА-тай хамтран төрийн 624, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын 211 албан хаагч хамрагдсан сургалт,
  • Зэвсэгт хүчний жанжин штаб, MNCERT төрийн бус байгууллагатай хамтран Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төр, олон нийтийн 6 байгууллагын кибер аюулгүй байдлын 63 мэргэжилтэн оролцсон ITACTIC команд штабын сургалт,
  • Санхүүгийн зохицуулах хороо, Финтекийн холбоотой хамтран финтекийн 50 гаруй компани оролцсон форум зэргийг зохион байгуулж байгууллагуудын мэргэжилтнүүдийн кибер аюулгүй байдлын ур чадварыг өсгөх, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ.   

Кибер аюулгүй байдлыг хангахад Төр, Иргэн, Хуулийн этгээдүүдийн итгэлцэл дээр тогтсон нягт хамтын ажиллагаа чухал юм байна.

 


8
angry
0
care
1
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
217.148.141.180
2024/04/26
0
0
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг хүртэл төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. Та сонирхож байгаа бол эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com
Хариулах
59.153.112.234
2024/03/19
0
0
Хаан банк л лав миний утасны дугаарыг хүнд өгчихдөг юм билээ
Хариулах
66.181.161.29
2024/03/18
0
0
Тэгээд таслан зогсоогооч
Хариулах
2405:5700:310:97fe:a5f5:4ace:146c:c681
2024/03/17
0
0
ymar balai ym bee
Хариулах
124.158.71.121
2024/03/15
0
0
Jariga.mn:Ерөнхийдөө Хакерууд гэхээс илүүтэй Нийгмийг Байнга бухимдал дунд байлгах сонирхолтой Худал мэдээ бэлтгэн цацаж Постолдог энэ олон хэрэгтэй хэрэггүй Сайтуудыг Хаах хэрэгтэй.Эднэр чинь Мэргэжлийн Сэтгүүлзүй салбарт хамааралгүй юм байгаан шүү.Сэтгүүл сонины редакци ч биш.Хөлсний бичээчид байдаг.
Хариулах
103.41.93.206
2024/03/14
0
0
Гайхуулах юу байна, ажлаа хий Учрал гуай
Хариулах
129.205.113.185
2024/03/14
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:310:97fe:a5f5:4ace:146c:c681
2024/03/17
0
0
ugui pid mini
Хариулах
129.205.113.185
2024/03/13
1
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
64.119.30.210
2024/03/13
1
0
Одоо энэ НД-н хөгжүүлэлтээр ХЧТА тэтгэмж авахын тулд яахаараа ажиллагсадын гар утасны дугаар мейл хаягийг заавал оруулах ёстой болоод байнаа. Энэ чинь бас мэдээлэл алдах нэг суваг биш үү
Хариулах
66.181.191.34
2024/03/13
0
0
УЧРАЛ САЙД ТА Л ЦАХИМ, ЦАХИМ ГЭЖ ХАШГИРСААР БАЙГААД Л ЭНЭ БҮХНИЙ ЭХЭЛЭЛИЙГ ТАВЬСАН ШҮҮ ДЭЭ ОДОО ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДАЖ БАЙНА ГЭЖ АЙЛГАЖ БАЙГААД АХИАД ГИШҮҮН БОЛОХ ГЭЭД ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ
Хариулах
2407:6400:c100:21:d500:4d74:98ab:59bf
2024/03/13
0
0
Хаан бол маш муу нууцлалтаы Гадаад ажиллаж бгаа толгойнуудаа ашиглаач
Хариулах
2407:6400:c100:21:d500:4d74:98ab:59bf
2024/03/13
0
0
Чи л хариуцлага алдсан бна шүү
Хариулах
202.131.251.66
2024/03/12
0
0
кккккк намчин суганы үснүүдээ гэж
Хариулах
2405:5700:310:473a:c42d:6022:5d61:a0ec
2024/03/12
0
0
IT nuud чинь ажлаа сайн хийхгүй чанаргүй учраас Монголын чадваргүй хакерууд хүртэл цоорхойг нь ашиглаад халдаад байгаам биш үү? Иргэд нууцлалаа тэр болгонд алдаад байгаам биш
Хариулах
202.55.188.120
2024/03/17
0
0
Хакердууллаа л гэнэ. Тэгчээд хашрахгүй бна уу арга хэмжээ авч чадахгүй бна уу. Мэргэжилтнүүд нь хангалттай сайн биш бгаа л хэрэг байх. Өчнөөн хэрэг гараад бхад тууштай шийдмэг чангахан арга хэмжээ аваад бүрэн таслан зогсоох боломж байх л ёстой. Банкаа интэрнэтээс салгадаг ч юмуу. Мсжрүү шилждэг ч юмуу хакдуулахгүй байх арга ольё гэвэл олж л таараа. Гол нь хүмүүс нь зүтгэл дутуу бх шиг. Хаанруу интернэтээр нэвтрэх боломжгүй болчоод зөвхөн мобайл ашиглаж л бна. Ийм бхад арга хэмжээ авахгүй юм.
Хариулах
202.55.188.120
2024/03/17
0
0
Энэ асуудлаа онцын чухал зүйл биш мэтээр хайхрамжгүй хандаад бгаа ч юмуу. Заавал чичүүлж байж янзлах гээд хүлээгээд бдаг ч юму
Хариулах
43.228.130.164
2024/03/12
2
0
ямар банк хакердуулсныг нь тодорхой хэлээч ээ тэгж байж хамгаалалт хийнэ биз дээ
Хариулах
Шинэ мэдээ
Том зах, худалдааны төвүүдийг чиглэсэн замуудын ачаалал ихэсжээ 10 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийллээ 13 цагийн өмнө
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид хоолны мөнгө авна 15 цагийн өмнө
С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. Л.Оюун-Эрдэнэ огцорвол угаартаж үрэгдэхээ болих уу? 15 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ? 15 цагийн өмнө
Э.Мөнх:Удаан хугацаанд стресстэй явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй 16 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: О.Алтангэрэл сайд бол Ерөнхий сайдын муу юмаа хийлгэдэг солгой гар нь 16 цагийн өмнө
Хоёрдугаар сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна 16 цагийн өмнө
Ням гарагаас нийт нутгаар хүйтний эрч суларна Өчигдөр
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно Өчигдөр
ХӨСҮТ: Менингококк халдварын тархалт 1-5 сар хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг эхлүүллээ Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд энэ олон хүний амийг авраагүйдээ уучлал хүсээд ажлаа өг Өчигдөр
Хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх болжээ Өчигдөр
“Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна Өчигдөр
Ж.Баярмаа: Амрах гэж унтаад л амиа алддаг болж Өчигдөр
Хэнтий аймгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Чингис хотноо эхэллээ Өчигдөр
Орхон аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ Өчигдөр
О.Алтангэрэл: О.Одбаярыг хохирогчоор тогтоох ажил үргэлжилж байна Өчигдөр