Д.Тогтохсүрэн: Урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гарсан

Ц.Цэрэнбадам
2024/03/18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан.  Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна. УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон бий. Мөн  Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина.2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн голт заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой юм.

Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу зургаадугаар сарын 1-н хүртэл УИХ-ын чуулган үргэлжилнэ.

Туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд улс даяар цаг агаарын байдлаас мал аж ахуйн салбарт нэлээд хүндрэл гарч байгаа. Малчдын зээлийн хүүг хойшлуулах, малтай болгох асуудлаар тодорхой арга хэмжээний саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй гэж үзлээ. Засгийн газраас урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гарсан юм билээ.Мал аж ахуйн салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод буй. Цаашид энэ салбарыг яах вэ гэдэг асуудлаар санал боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.100.35
2024/03/19
0
0
Ардын намынхан их мэргэн болсон байна. Угтаа жинэхэн хорогдсон малын тоо бололтой. МАН ирэх сонгуулиар яаж ялгагдахаа мэргэлж мэдсэн байх.
Хариулах
202.126.91.17
2024/03/19
0
0
Манай бэлчээрийн даац 50-60сая малдаа хүрнэ гэдэг тооцоо байсан. Дарга нар бодлого гаргаж чадахгүй бол байгаль эх зохицуулалт хийж байгаа юм байна
Хариулах
103.9.90.100
2024/03/18
0
0
ЭТТ 1072 ш хувьцаагүй байгаа ахмадууд оюутнууд 2012 оноос хойш төрсөн бүх хүүхдүүдэд стратегийн бүх орд Оюутолгой Эрдэнэт үйлдвэрээс яаралтай хувьцаа эзэмшүүлж жил бүр ногдол ашиг олгож Үндсэн хуульд заасан байгалийн баялагаас тэгш хувь хүртэх эрхийг нь эдлүүлье.Байгалийн баялаг ганц ЭТТ биш шүү дээ. яагаад бусад ордоос хувьцаа эзэмшиж болохгүй гэж
Хариулах
103.9.90.100
2024/03/18
0
0
ЗУД БОЛНО ГЭДГИЙГ ХАА ХААНА МЭДЭЖ БАЙСАН. ЯАГААД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГУУЛААГҮЙ ЮМ
Хариулах
103.9.90.100
2024/03/18
1
0
16 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДОХ ЮМ БОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮМ
Хариулах
103.9.90.100
2024/03/18
0
1
ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСНААР МАЛ СҮРЭГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА. МАЛ ХЭДИЙ ХУВИЙН ӨМЧ Ч ГЭСЭН 16 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДОХ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ. МАЛЧИД Ч ГЭСЭН АС СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД АСАР ИХ ХЭЦҮҮ БАЙГАА. ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮМ
Хариулах
103.9.90.100
2024/03/18
1
0
МАЛ АЖ АХУЙН САЛБАР ОДООГИЙН БАЙГАА ХЭЛБЭРЭЭРЭЭ ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ ГЭНЭ ҮҮ. ТЭГЭЭД 8 ЖИЛ ЭНЭ САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ЯАСАН
Хариулах
103.9.90.100
2024/03/18
1
0
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ГЭДЭГ НЬ БАЙДАГ УУ ЭНЭ УЛСАД. БАЙДАГ БОЛ ХАВАР ЗУН НАМАР ЭНЭ ЗУДНААС СЭРГИЙЛЭХ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГУУЛАХ АЖИЛ ХИЙСЭН ЮМ УУ
Хариулах
103.9.90.100
2024/03/18
1
0
төр засаг газар шороогоо ухаж байгалийн баялагаа гадагш зөөсөөр мал аж ахуй малчин хоёр оо зөнд хаясаны хор уршиг гарч байна..
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20