Яг одоо зүүн аймгуудад цас орж байна. Энийг мэдэж байгаа хүн байна уу? Хоёр хоногийн өмнөх цас Сүхбаатар, Дорнод аймгуудад өвдгөө тулсан нөхцөл байдалтай байна. Гадаа дулаарсан тул зудын нөхцөл байдал арилсан гэж бодож байгаа бол эндүүрэл эрх баригчид аа. УИХ-ын гишүүд, Засгийн газар онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өмнө нь ээлжит бус чуулган зарла гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Чихгүй толгойлоод өнгөрсөн. Өөр жижиг асуудлаар ээлжит бус чуулган зарлаж хуралдуулдаг эрх баригчид малчдад тохиолдсон гамшгийн эсрэг хойрго ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна