ХЭҮК: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

ХЭҮК-оос хүний эрхийн анхаарал татсан асуудал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.

Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов:

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан цагаас хойш ХЭҮК-т хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдож, хүний эрхийн хамгаалагчийн шинэ механизм ажиллаж эхэлсэн. Дүгнэлт гаргах гол үйл явцыг хүний эрхийн хамгаалагчийн хорооны орон тооны бус гишүүд хэрэгжүүлдэг. ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллаж байгаад бөгөөд энэ бүрэлдэхүүнд Хуульчдын холбооноос нэг, Өмгөөлөгчдийн холбооноос нэг гишүүнийг томилсон. Мөн ашгийн бус иргэний нийгмийн байгууллагуудаас сонгон шалгаруулалтын үндсэн дээр дөрвөн гишүүн ажиллаж байна. Бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчийн үүрэг оновчтой бус байна.

Энэ жил бид иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд болон байгаль орчны хамгаалагч, сэтгүүлч зэрэг субъектуудад судалгаа хийх бэлтгэл ажлыг хангаад байна.

Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна. Жишээлбэл, байгаль хамгаалагчид өөрийнхөө эрх хэмжээнд хэрэг бүртгэл явуулж байгаа нь хариуцсан ажлаа хийхэд хүндрэл учруулж байгааг анхаарах шаардлагатай. Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээг татъя. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгааалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн. Хоёрт, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаа явуулж байхад нь тухайн сэтгүүлчид хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүхэл нь үндэслэлгүйгээр зогсоосон нь хүний эрхийн зөрчил байна гэж үзсэн. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хувь хүний сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна гэж үзсэн. Бас үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад төрийн өмчит байгууллагууд үйл ажиллагааг нь хаах, хөндлөнгөөс дур мэдэн оролцож, шаардлага тавих зорилготой хандаж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн хүмүүсийн асуудлыг шүүхээр хэрхэн шийдвэрлэж, хэдэн хувь нь хэрэгсэхгүй болсон талаар судалгаа хийж, дүгнэсэн.


1
angry
3
care
4
haha
6
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.39
2024/03/24
0
0
Шударга сэтгүүлч
Хариулах
2405:5700:310:68c0:91ca:f13f:372a:349c
2024/03/24
1
1
Зочин энэ гажиг юм бичсэн хүн нэг хүн бна бодвол Өнөрөөг алгадах гээд оруулсан хүн биш байгаадаа
Хариулах
2601:246:5a82:5470:5990:ccee:f034:a322
2024/03/23
0
1
Сэтгүүлч хүн бол яалтачгүй хүний эрх хамгаалагч гэдэг үнэн
Хариулах
2001:2d8:637c:4dad:268a:b32d:397f:2f5f
16 цагийн өмнө
0
0
Хүний эрхийн комиссынхон шоронгийнхоныг хамгаалж л үг дуугарах юм тийм хүмүүсийг солих хэрэгтэй
Хариулах
2001:2d8:637c:4dad:268a:b32d:397f:2f5f
16 цагийн өмнө
1
0
Авлигачдаас мөнгө авсан гэмгүй иргэний нэр хүндийг зориудаар унагасан бусдыг шантаажилж мөнгө авахыг санаархсан хүн хуулийн хариуцлагаа хүлээх хэрэгтэй тэр хүнд эдлэх эрх гэж юу яриад бгаан та нар хүүхдийн эрхийг амгаалах ажлаа хий
Хариулах
2405:5700:310:a665:3032:348b:70bb:658b
2024/03/24
0
0
Тийм шүү
Хариулах
2405:5700:300:6f87:4d8a:9ffe:afe0:7ace
Өчигдөр
0
0
Өнөрөөг хохироосон шүү үнэхээр
Хариулах
164.152.26.161
Өчигдөр
2
0
Hutsaa. Shorond hataah bagdna gudamjind nohoi shig ustgald oruul. Urvagchyg bvv urshuu
Хариулах
202.126.88.74
Өчигдөр
1
0
Hutsdag ene huuhen buruutai bizde
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20