МАН-ын бүлэг гурилын импортын татварыг чөлөөлөх хуулийн төслөөр завсарлага авлаа

Л.Бямбажав
4 цагийн өмнө

 Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг УИХ-аар өчигдөр хэлэлцсэн. Цаг орой болсон байсан учир санал хураалтыг хойшлуулсан. Тэгвэл дөнгөж сая чуулганы хуралдааны эхэнд дээрх хуулийн төслөөр санал хурааалт явуулах байсан боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж,  "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд бүлгийн гишүүд зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа учир ажлын тав хоногийн завсарлага авахыг хүсэхэд УИХ-ын дэд дарга ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө. 

Монгол Улсын 10 аймаг, 37 сумд төмөр зуд, 16 аймгийн 130 сум нь цагаан зуд, 14 аймгийн 49 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудрахуй нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн байгааг дурдаад, улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7.3 хувь буюу 4.7 сая мал зүй бусаар хорогдоод байна гэв. Аймаг сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс энэ сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймаг өвс тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан килограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулгадаа онцолсон.

Мөн монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд 2 дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаанбуудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа.



0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:4d0c:8863:b6fb:9fd4
2024/03/22
0
0
Ха ха авилгал авах өгөх хугацаа гаргаж дээ
Хариулах
103.29.144.172
2024/03/22
1
0
Гурилын импортын татварыг тэглэх нь нийтийн эрх ашигт бүрэн нийцнэ дээ
Хариулах
2405:5700:310:379f:6402:2056:5fa2:716e
2 цагийн өмнө
1
0
Та нар ингэж болохгүйш тээ. Ард түмний эрх ашгийг хамгаалаачээ Та нар
Хариулах
2405:5700:311:81b:905e:8332:d33f:f53a
4 цагийн өмнө
0
0
Зориудаар үнэ өсгөж байгаа гурил үйлдвэрлэгчид хүчтэй байна аа Тогтохсүрэн долдой нөхөр дөө
Хариулах
66.181.161.195
54 минутын өмнө
0
0
Хахууль авахаар завсарлага авч дээ янз нь.
Хариулах
Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 25 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20