Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа.
Анхан шатны шүүхээс Ё.Баатарбилэгт зургаан жил оноосон байсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тодуулбал, Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй гэдгийг шүүгч тодотгов.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Н.Батбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл (22)