Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2024/03/25

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан. Тус албан даалгаврын хүрээнд “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулсан.

2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91,661,552,208 төгрөг байна. Үүнд:

  1. Боловсролын зээлийн сан: 3,994,388,750 төгрөг
  2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан: 290,947,561 төгрөг
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан: 55,965,967,224 төгрөг
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: 20,137,816,148 төгрөг
  5. Шинжлэх ухаан, технологийн сан: 26,700,000 төгрөг
  6. Хөдөө аж ахуйн корпорац: 11,245,732,525 төгрөг тус тус байсан.

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн (GPT) технологийг нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун (GPT)-д сургаад байна. Ингэснээр иргэд сонирхож буй мэдээллээ илүү хурдан, хялбар авах боломжтой болж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ.

Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн цуглуулж, боловсруулж, байнга ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг уг системд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын албан хаагч тоон гарын үсгээр нэвтэрч мэдээлэл байршуулах, улмаар үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах боломжийг бүрдүүлсэн.

Мэдээллийн систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр нээлттэй мэдээлэл нь бодит цагийн горимд шинэчлэгдэх боломж бүрдсэн.

Мөн тус системд мэдээлэл хариуцагч байгууллага өөрийн байгууллагын “Шилэн индекс”-ийн үнэлгээний мэдээллээ тусгах, дээд шатлалын байгууллага хянаснаар дараа системд нээлттэй нийтлэгдэх боломжийг бүрдүүлээд байна.

Мэдээллийн хариуцагч байгууллагын нээлттэй мэдээлэл хариуцсан албан хаагч нарт shilen.gov.mn системийн 2.0 хувилбарт хэрхэн мэдээлэл байршуулах талаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20