Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяагаас ирэх сонгуульд МАН-аас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн талаар тодрууллаа.
Эрх баригч намын байр сууринаас мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Сүүлийн 3,4 жилийн хугацаанд ямар хүндрэлүүд байсан юм. Ковидыг давж туулах, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүллээ. Анх Л.Оюун-Эрдэнэ сайд ажлаа авч байхад тухайн үед эдийн засгийн агшилт -3,5 хувьтай байсан.
Ковид цар тахлын дараагаар Орос, Украйны дайн эхэлсэн. Хил гааль хаалттай хүнд нөхцөлтэй байсан. Шинэ сэргэлтийн бодлого болон бусад бусад бодлогуудаа хэрэгжүүлсний үр дүнд яг одоо эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрсэн байна.
Төсөв анх удаа ашигтай гарсан. Өнгөрсөн жилийн тухайд хэд хэдэн удаа төсвийн тодотгол хийж тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Одоо дөрөвдүгээр сарын нэгнээс тэтгэвэр дахиад зуун мянган төгрөгөөр, цалин арван хувиар нэмэгдэх гэж байна. Гэсэн хэдий ч айл өрхүүдэд эдийн засгийн өсөлт мэдрэгдээгүй байна. Тиймээс цаашид макро эдийн засгийн өсөлтийн төвшнөө хадгалж, Шинэ сэргэлтийн бодлогоо цааш нь явуулах, Бүсчилсэн хөгжилдөө анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлд бодлогоо дэвшүүлснээр 2028 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган долларт хүрч одоогийн түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэх боломж байна гэж мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн.
Сэтгэгдэл (50)