Үйлдвэрлэл, технологийн 3 паркийг компани хэлбэрт шилжүүллээ

Ц.Цэрэнбадам
2024/03/25

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчилсан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжсэн. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэлсэн юм. Төлөөлөгч Н.Баярчимэг “Үйлдвэр технологийн паркуудыг хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж буй нь зөвхөн батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэхээс гадна цаашлаад олон нийтийн нээлттэй компани байх эхлэлийг тавьж байгаа юм. Олон нийтийн компани болсноор төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг олон нийтээс татахаас гадна засаглалын хувьд ил тод, нээлттэй болох зэрэг олон давуу талтай. Паркууд хөгжсөнөөр хот эдийн засгийн хувьд бие дааж хөгжих, бусад бүстэй хамтарч ажиллах нөхцөл бүрдэхээс гадна тогтвортой хөгжих суурь” бий болно гэв. 

Үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгаж, баталлаа.

АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр барьсан 9 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 9 барилга байгууламж болон худалдан авсан барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоолын төслийг танилцууллаа. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга, Баянзүрх дүүргийн 52, 304 цэцэрлэгийн барилга байгууламж
  • 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • 330 дугаар цэцэрлэгийн барилга,
  • Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламж болон Сэлбэ дэд төвийн 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. 

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20