УИХ: Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хасахыг дэмжлээ

Л.Бямбажав
2024/04/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.210
2024/04/06
0
0
Засаг 200 жил ч тогтооанээ
Хариулах
2405:5700:311:81b:bcfb:f7ac:e751:c0e4
2024/04/05
0
0
Монгол хүн газар эзэмшихэд 15 жил болж сунгадаг шүү Гадны хүн түүнчлэн Монголын иргэн болно гэсэн заалт байгаа зөв үү Үе уламжлан эзэмшиж ашиглана тэгээд иргэн болно логик байнаа
Хариулах
2405:5700:310:c073:9469:82ee:a08:aee5
2024/04/05
0
0
Монголдоо буулгаад бодъё орон сууцанд амьдардаг нөхөр гэр хороололд амьдардаг найзаасаа би танай ногооны талбайг ашиглаад 1 хувин төмс тариад авъя гэж хэлэх танай газрыг эзэмшээд гэж хэлэх 2 адилхан сонсогдож байна уу малаа
Хариулах
66.181.160.121
2024/04/05
1
0
Газар ашиглах эрх гэдгийг буруу ойлгож яриад байх юм? Үндсэн хуульд гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэж заасныг зөвхөн ашиглах эрхтэй, эзэмших эрхгүй мэтээр ярьж байгаа нь буруу! Газрыг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй!! Эзэмшихгүйгээр ашиглана гэвэл тухайн газарт нэвтрэн орох эрхгүй, хамгаалах, арчлах үүрэггүй байх юм уу?? Өмчлөх эрх = эзэмших +ашиглах+ захиран зарцуулах эрхээс бүрддэг. Энэ 3 эрхийн эхнийх нь дараагийнх дотроо багтаж байдаг! Ашиглах эрх нь дотроо эзэмших эрхийг агуулдаг тул "эзэмшүүлнэ" гэж заагаагүй ч байсан ашиглах эрхтэй этгээд эзэмшиж л таардаг юм!!! Эзэмших, ашиглах эрхгүй этгээд захиран зарцуулна гэж байхгүй!! Газрын эрх зүйн багш, мэргэжилтнээс асуух хэрэгтэй шдээ?!!
Хариулах
Шинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20